ОХУ-ын 16 настай тамирчин дэлхийн аварга боллоо
Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хойд хөршийн залуу тамирчин тэргүүллээ. Тодруулбал Евгения Армановна Медведева хэмээх 16 настай охин 2016 оны уран гулгалтын дэлхийн аваргын алтан медалийг хүртлээ. Тэрбээр 223.86 оноо авч бусад тамирчдаас тасархай түрүүлсэн байна. Хойд хөршийн итгэл найдвар болсон залуу тамирчин  энэ онд Европын аваргад мөн түрүүлээд байгаа юм. 

Уран гулгалтын 2016 оны ДАШТ гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 3-ны хооронд АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотноо зохион байгуулагдсан юм. Энэ удаагийн ДАШТ-нд 38 улсын тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон бүжгийн хосын төрөлд өрсөлдлөө.

Японоос Ю.Ханю, С.Мияхара, М.Асада, Оросын М.Ковтун, Е.Радионова, Испаний Х.Фернандес, Казахстаны Д.Тен нарын шилдэг тамирчид мөн бүжгийн хосын төрөлд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Францын Г.Пападакис, Г.Сизерон, АНУ-ын Э.Бейтс, М.Чок, Хятадын Хань Цун, Веницзен Суй нарын шилдэг тамирчид оролцсон билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.