Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хүлээн авч уулзахаар болжээ. Уулзалт Ерөнхийлөгчийн уулзалтын танхимд 11:00 цагт болох юм.
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн мягмар гаригт хэлэлцээд гишүүдийн олонхи нь “төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн. Харин энэ асуудалтай холбоотой байр сууриа илэрхийлэх хүмүүс олон байна. Түүний нэг бол УИХ-ын гишүүн Х.Баттулга. Тэрбээр энэ асуудлаас болж бусдыг “бууны нохойгоор” нь дуудаж, нарийн царигийг эсэргүүцэж байгаагаа “Зуун чухал сэдэв” гэдэг нэртэй нэвтрүүлгээр илэрхийлсэн. Харин Засгийн газраас “Сүүлийн үед зарим телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга цацагдаж байгаа “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнол, манай орны мөнхийн хөрш болсон хоёр улстай харилцах харилцаанд сэв суулгахуйц агуулгатай, гүтгэлэг, заналхийллийн шинжтэй байгаа” хэмээн үзэж, мэдэгдэл гаргасан юм.
П.УНДРАМ
Оллоо.мн