2015 оны ажлаараа тэргүүлсэн аймаг, нийслэлд  шагнал гардууллаа
 Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтээр хамгийн өндөр оноо авч, 2015 оны ажлаараа тэргүүлсэн аймаг, нийслэлийн удирдлагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.

Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааг бодлогын зорилт, байгууллагын чиг үүргийн хэрэгжилт, байгууллагын нээлттэй байдал, үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ гэсэн 4 бүлэг 11 багц асуудлын хүрээнд үнэлснээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Орхон, Сүхбаатар, Булган, Архангай, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар тэргүүлжээ.

Тэргүүлсэн аймгуудын шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар гардуулж, баяр хүргэлээ.

Үнэлгээгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар тус бүр 4.47 буюу хамгийн өндөр оноо авч тэргүүлсэн. Нийт дүнгээр нь авч үзвэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дундаж үнэлгээ 4.24 оноо буюу 84.8%, хамгийн бага үнэлгээ 4.06 оноо буюу 81.2%, хамгийн өндөр үнэлгээ 4.47 оноо буюу 89.4% хувьтай гарч байгаа нь орон нутгийн Засаг даргын Тамгын газрууд үндсэн чиг үүргээ хангалттай сайн биелүүлж байгааг харуулж байна гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагууд төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгаж, хөнгөн шуурхай байдлыг хангах талаар онцгой санаачилга гаргаж ажилласан бол Орхон аймаг хөгжилтэй орны жишигт нийцэхүйц оношилгоо, эмчилгээний эмнэлгийг ашиглалтад оруулж, өрсөлдөх чадварын үнэлгээгээр нэгд жагссан, Сүхбаатар аймаг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх олон сайхан арга хэмжээг төлөвлөн ажиллаж үр дүнд хүрлээ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. 

Цаашид гаргасан амжилтаа бататган, үйл ажиллагаагаа улам нээлттэй болгож, бодлогын зорилт, түүний хэрэгжилт, үр дүнг хэлбэрэлтгүй ханган, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг төрийн бодлого, зорилт, төр, захиргааны байгууллагын ажлын гүйцэтгэлийн үр дүнг нэмэгдүүлэх үндсэн арга хэрэгсэл болгон ашиглаж ажиллахыг Ерөнхий сайд хүслээ.

2015 үйл ажиллагааны үр дүнгээр өндөр үнэлгээ авч, тэргүүлсэн нийслэл болон Орхон, Сүхбаатар, Булган, Архангай, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж, Засаг даргын Тамгын газрын дарга нарт нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох батламжийг энэ үеэр гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-04-05 06:25:14
    Монгол Улсын хэдэн нийслэлээс нэг нийслэл нь ажлаараа тэргүүлсэн байх вэ? Эсвэл нэг нийслэлээ өөртэй нь уралдуулаад шагнал өгөөд байдаг юм болов уу?
    64.235.154.36
    Мэдэгдсэн Хариулах
  • Алтайн иргэн 2016-04-05 02:41:51
    худлаа үнэн ч түрүүлсэнд нь баяр хүргэе.Гэвч хөгжлөөрөө хамгийн их хоцрогдсон ГАА түрүүлсэн гэхэд итгэхгүй байна.Худлаа цаасан малгай өмсгөөд уг нь хэрэггүй дээ...
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-04 10:05:44
    байр эзэлсэн гэхээр ичээд байх юм юу хийсэн гэж гэж вэ
    202.179.31.73
    Мэдэгдсэн Хариулах
  • ПАУ 2016-04-04 09:16:29
    ЯГ Л ПИОНЕРИЙН АХЛАХ УДИРДАГЧ / ПАУ/ НАР БАЙХДАА ХИЙЖ БАЙСАН АЖИЛАА ҮНЭН СУРАМГАЙ ХИЙЖ БАЙНАА
    202.179.27.74
    Мэдэгдсэн Хариулах
  • 123 2016-04-04 08:57:47
    эдгээр аймгуудад баяр хүргэе. гэхдээ Булган аймгийн засаг дарга юу хийж бүтээсэн гэж шагнууллаа бэ. Ингээд худлаа байр эзлүүлж шагнаж дүр эсгэнэ
    43.242.241.86
    Мэдэгдсэн Хариулах
  • uvs khumen 2016-04-04 06:56:49
    Aimguudiig 4,4 uur ni huvaagaad 4jild eeljleed buh aimgiig Terguunii aimag bolgochih yumaa
    202.179.31.77
    Мэдэгдсэн Хариулах