Микро автобусыг наймдугаар сар хүртэл явуулахаар боллоо
Нийслэлийн Нийтийн тээврийн газраас наймдугаар сар хүртэл микро автобусууд урьдын чиглэл, хуваарийн дагуу үйлчилгээнд явуулах шийдвэр гаргажээ.

Учир нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос микроны асуудлыг нийслэлийн Нийтийн тээврийн газрыг зохицуул гэсэн чиглэл өгсөн аж. Энэхүү чиглэлийн дагуу ирэх наймдугаар сар хүртэл бүх үйлчилгээнд явж байгаа микрог хэвийн ажиллуулах шийдвэрийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас гаргасан байна.  

Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон болон нийтийн тээвэр хүрч үйлчилдэггүй алслагдсан дүүргүүд болон оройн 21:00 цагаас хойш микроавтобусаар үйлчлүүлдэг иргэд энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн юм. Мөн тус шийдвэрийг цуцлах, хойшлуулах хүсэлтийг харъяа байгууллагад гаргаж, хэдэнтээ эсэргүүцлийн жагсаал хийснээр энэхүү асуудлыг наймдугаар сар хүртэл түр хойшлуулсан байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • отгоо 2016-05-20 04:14:30
    орой үдэшийн цагаар микро шиг хэрэгтэй унаа алгаа автобус нь яагаачгүй эрт зогсоод алга болдог биздээ
  • оо 00 2016-04-05 04:31:20
    avch hayaya. 00 usaar ursag 76 ma l.
  • зочин 2016-04-05 00:42:25
    Гаргасан шийдвэрээсээ буцдаг орон гардаг төртэй
  • J 2016-04-04 12:50:36
    21 ЦАГААС ХОЙШ МИКРОНООС ӨӨР АВТОБУС ЯВУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ ,ЮУ ЯРИАД БАЙГАА амьдралаас тасарчихсан гарууд ве,ихэнх автобуснууд чинь рейс дууссан г
  • зочин  2016-04-04 08:24:23
    гаргасан тушаал шийдвэрээсээ өөрсдөө буцаад байхаар яаж хууль хэрэгжихэвдээ