Б.Сарантуяа 30 жилийн уран бүтээлээ тайлагнана
МУГЖ поп хатагтай Б.Сарантуяа урлагт зүтгээд даруй 30 жил өнгөрчээ. 16 наснаасаа эхэлж поп урлагт зүтгэсэн тэрбээр энэ онд 30 жилийн ойгоо хамтран зүтгэгч найз нөхдийнхөө хамтаар ирэх есдүгээр сард хийхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд тэрбээр 30 жилийн амьдрал, уран бүтээлийнхээ талаар ном бичиж байгаа аж. Түүний намтар номыг яруу найрагч Р.Эмүжин бичиж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард уншигчдын гар дээр тавих юм байна. 

Сүүлийн үед гадаадад суугаа Монголчууддаа  ая дуугаа түлхүү хүргэх болсон дуучин Сараа тун удахгүй нээлтээ хийх, найруулагч Б.Чингүүний “Өртөө” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киноны дууг дуулан үзэгч, фенүүдтэйгээ уулзлаа. Шинэ уран бүтээлийнхээ талинцуулгыг кино багийн хамтаар өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулсан юм. Уг уулзалтад  "Өртөө" киноны уран бүтээлчид ирж, шинэ уран бүтээлийнхээ талаар танилцууллаа. 

Адал явдалт, инээдмийн төрлийн хайрын тухай өгүүлэх  "ӨРТӨӨ" уран сайхны киноны албан ёсны  нээлт 4-р сарын 8-ны өдөр бүх кино театруудаар хийхээр болжээ. Сүүлийн үеийн монгол кино ерөнхийдөө сайжирч байгаа энэ үед цоо шинэ өвөрмөц шийдэлтэй, өнгө төрхтэй "ӨРТӨӨ" уран сайхны кинонд МУГЖ Ж.Оюундарь, Бямбацогт, СТА жүжигичн С.Батзаяа, Т.Хулан нарын чадварлаг жүжигчид тогложээ. Харин уг уран бүтээлийн "Алсад ойрхон" нэртэй дууг Б.Сарантуяа дуулж, амилуулсан бөгөөд мэргэжлийн өндөр түвшний сүүлийн үед хийгдээгүй шилдэг уран бүтээл болсон хэмээн хэвлэлийн хурлын үеэр тэрбээр онцолсон юм.

Түүнчлэн уран бүтээлчийн төрсөн өдөр тун удахгүй тохиох тул уламжлал ёсоороо тайлан тоглолтоо хийхээр болжээ. Энэ жил тэрбээр хоёр өдөр төрсөн өдрөө тэмдэглэхээр болсон тухай сайхан мэдээг өнөөдөр үзэгч фенүүддээ дуулгалаа.  Тодруулбал дөрөвдүгээр сарын 19,20-нд Төрсөн өдрийн тоглолтоо хийх юм байна. Тоглолтод залуу уран бүтээлч шавь нар нь оролцохоос гадна Улсын филармонийн оркестер тоглох юм байна. Тэрбээр хэд хэдэн уран бүтээлээ амьд хөгжимтэй дуулах гээд энэ жилийн тоглолтод олон онц сонирхолтой бэлэг байгаа аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • artmgl 2016-04-06 14:15:37
    http://art-galleries-ub.blogspot.com/
    103.57.92.137
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-04 06:33:04
    Iag unendee bol suriig uzuuldeg l bolohoos 90d onii suul uees hoish hun barag sonsohoo baisan, hotsrogdson duuchin
    182.160.39.184
    Мэдэгдсэн Хариулах