АН-ын генсек Л.Эрхэмбаярыг дахин унагаах уу
УИХ-ын сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг бол АН-ын генсек Л.Эрхэмбаяр билээ. Тэрбээр намынхаа генсек болсноос өнгөрсөн оны 10 дугаар сард Цэцийн 13 дугаар дүгнэлтийг 15 дугаар дүгнэлттэй андууран хийсэн мэдэгдэл хийсэн билээ. Ингэхдээ тэрбээр "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгуулах гэж байна” хэмээн жиргэж, олны дургүйг хүргэсэн.  Гэхдээ энэхүү мэдэгдэлд нь хамгийн их дургүйцсэн хүмүүс бол МАН-ынхан юм.

Өрх бүр ямар нэгэн байдлаар зээлтэй байгаа энэ үед Цэц эцсийн шийдвэрээ гаргаад зээлийн хүүг 20 хувьд хүргэх гэж байна гэхээр хүн бүр давчдах нь аргагүй. Харин МАН-ынхан үүнийг гүтгэлэг гэдгийг баталж, хууль хүчний байгууллагад хандахаа илэрхийлэхтэй зэрэгцэн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр баталгаа нотолгоогүйгээр ташаа мэдээлэл тараасан гэдгээ хүлээн зөвшөөрч эл мэдээлэл дарагдсан.

Тэгвэл энэхүү АН-ын Ерөнхий нарийн бичгийн албан тушаал гэх албанд буй Л.Эрхэмбаяр гэгч хэн бэ, түүнийг УИХ-д сонгох шалтгаан бий юу.

Түүний намтраас сөхвөл, генетикч, мал зүйч мэргэжилтэйюм байна.  Харин ажил мэргэжлийн тухайд, Архангай аймгийн Засаг даргын сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, ялалт байгуулснаар улстөрч болох  эхлэл нь тавигджээ. 1996 оны 11-дүгээр сараас 1999 оны гуравдугаар сар хүртэл Архангай аймгийн Засаг даргаар ажиллав. Тэр жилийнхээ дөрөвдүгээр сараас 2001 оны хоёрдугаар  сар ЗГХЭГ-т орон нутгийн асуудал хариуцсан референтээр ажиллах болжээ.  Харин гуравдугаар сараас нь 2009 оны зургаадугаар сар хүртэл хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр “Батнаяд”, “Түмэн шувуут”, “Дорнод Монголын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн төв” зэрэг компанийн ТУЗ-ийн дарга, зөвлөхөөр ажиллажээ. Энэ үед тэрбээр АН-ын гишүүн бөгөөд намын ажилтан байсан.

Гэхдээ улс төрийн сонгуульт ажлаас нь дурьдвал Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Хурлын тэргүүлэгч, ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга хийж явсан.  Энэ албаа 2005-2015 оныг хүртэл хийжээ.
Мөн өнгөрсөн жилүүдэд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан тун өндөрлөгт хүчээ авсан нэгэн аж.

Л.Эрхэмбаяр нь өнгөрсөн 10 жилд Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар ажиллах хугацаанд нийт шат шатны 8 удаагийн сонгуульд багаа удирдан орсон ч нэг ч удаа ялалт байгуулж байгаагүй гэдэг. Өөрөө ч орон нутаг, УИХ-ын сонгуульд нийт 4 удаа нэр дэвшсэн ч бас л амжилтанд хүрээгүй гэх.

Тухайлбал, 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж ялагдаж байсан түүхтэй.

Мөн 2012 оны сонгуулиар ч гэсэн өвдөг шороодсон.Тэрбээр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн Д.Тэрбишдагва нартай өрсөлдсөн.  Гэсэн ч УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгогчдын 28 хувийн санал авч байж, УИХ-ын гишүүн болох ёстой. Гэтэл Л.Эрхэмбаяр 26.8 хувийн, МАН-ын нэр дэвшигч Д.Сумъяабазар 25.8 хувийн санал авч гурав, дөрөвт эрэмбэлэгдсэн тул дахин сонгууль явуулж байсан. Гэхдээ түүний хувьд УИХ-ын сонгуулийн дараа түр үнэмлэхээ хүртэл авч байсан ч тэрхүү үнэмлэх нь атганд нь удаан тогтоогүй. Тэрбээр хүчингүй саналын хуудас ашигласан хэмээн буруутгагдаж, түүний 26,8 гэх тооны хувь буурсан юм.

Тиймээс тэрбээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч  шүүхээс түүний  гомдлыг хэрэгсэхгүй болгосноор гишүүн болж чадаагүй билээ.

Үүнээс гадна тэрбээр өнгөрсөн жил намынхаа хурлаар 96,4 хувийн саналаар СХД-ийн АН-ын даргаасаа огцрохдоо ч багагүйы хэл ам таталсан.  Тамга тэмдгээ булаацалдаад хэвлэлийнхний бай болсон юм.

Түүний талаарх бас нэгэн сонирхолтой мэдээлэл байдаг. Тэр бол АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр дөнгөж томилогдоод байх үед түүнийг “МАН-тай маш нууц гэрээ байгуулсан” хэмээн дүүргийнх нь намын нөхөд буруутгаж байсан. Тус нууц гэрээнд нэр бүхий 34 албан тушаалыг тойрогтоо наймаалцсаныг илчилсэн байдаг. Гол тэрхүү гэрээгээ өөрийн гол өрсөлдөгч байсан Д.Сумъяабазартай хийсэн гэдэг. Гэсэн ч эл асуудал бас л намжсан.

Ер нь түүнийг элдэв хэл аманд өртөх бүр намын дээд байгууллагынх нь нөхдүүд хамгаалдаг нь үнэн. Иймдээ ч намынхаа генсек хүртлээ дэвшсэн биз.

Гэхдээ улс төрчийн гол зорилго бол УИХ-ын сонгуульд ялалт байгуулах байдаг.  Тэгэхээр орон нутаг болон УИХ-д хэдэнтээ нэр дэвшээд бараагүй түүнийг сонгох уу, унагаах уу гэдэг ард түмний мэдэлд бий шүү.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-04-04 16:31:09
    Яаж гарч ирсэн мэдрэлт бэ.Ард түмний амьдрал сайн байгаа гэж даажигнасан даа."Э"гүүдтэйгээ хорвоогоос тонилж үз
  • сандаг 2016-04-04 11:05:13
    уг нь Эрхэм баяр З.Энхболд 2-ыг унагаачихгүй байж байгаад сонгуулд оруулчихвал ч АН-ыг улс төрийн тавцангаас утаа манартал өшиглөчих л юм байгаа юм даа
  • зочин 2016-04-04 09:51:47
    Ийм мэдрэл муутай улсууд танай намд их байна аа З.Энхболд даргаа яана даа. Таны хэлсэнээр сонгууль дөхөхөөр ийм улсуудын өвчин гажиг нь улам ихэсдэгийм даа
  • зочин 2016-04-04 09:46:21
    З.Энхболд, Эрхэмбаяр 2-т хүмүүс амьдрал их сайхан байна, гээд л талархал бичээд байгаа, гэл үү, эдийн засаг огт хямраагүй гээд байгаа 2-доо, ард түмнээр дааж...
  • зочин 2016-04-04 08:06:38
    энэ намд үүн шиг чадваргүй генсек хэрэггүй
  • Зочин 2016-04-04 05:47:40
    Ямар ч мэдлэггүй, зүгээр өмөөрөх л үүрэгтэй, толгойгүй, ард түмэн дажгүй амьдарч байгаа гэдэг энэ мулгуу ард түмний хэдийг сайн гэж хэлээд байдаг вэ?
  • Баяраа 2016-04-04 04:43:36
    Сувиллын тахиа сульдаатай л байдаг юм.
  • шувуу 2016-04-04 04:30:25
    тахиа хэзээ ч бүргэд болохгүй...
  • Зочин 2016-04-04 04:28:40
    Ялагдаж ханаагүй бол нэрээ дэвшүүлэх байлгүйдээ зайлуул
  • иргэн 2016-04-04 04:20:37
    Мань эр жагсах байлгүй дээ, кк