“Үргээлэг 2” кино өдөрлөг боллоо

Кино драмын А-ГРУПП болон Юнител группийн ПРАЙМ пикчэрсийн хамтран хийсэн 2016 оны ээлжит тэсрэлт “ҮРГЭЭЛЭГ 2” уран сайхны кино 2016 оны 3 дугаар сарын 19-нд нээлтээ хийсэн. Үргээлэг II-ийн ажил 2015 оны 7 сараас эхэлсэн бөгөөд 300 гаруй уран бүтээлч орсны дээр Орос, Хятадын уран бүтээлчид тоглосон байна. Уг киног бүтээхэд нийт 620,0 сая төгрөгийн зардал гаргасан байна. Киноны пиротехникийн ажлыг Казахстаны Nomad Stunts хийсэн бол киноны постпродакшний ажлыг Хонг Конгийн Digital Magic студид хийжээ.

Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн танхим дүүрэн үзэгчтэй байгаа уг киноны өдөрлөг бямба гаригт “Гэгээнтэн Энтертайнмент Төвд” боллоо. Өдөрлөгт киноны уран бүтээлчид хүрэлцэн ирж, гарын үсгээ өгөхийн зэрэгцээ үзэгчидтэй хамт зургаа татуулсан юм. Ингээд кино өдөрлөгөөс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэе.




























































 

А.Баярмаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.