Зарим нутгаар хур тунадас орж,  хүчтэй салхи шуурга шуурна

2016 оны 4 дүгээр сарын 4-нөөс 4 дүгээр сарын 11-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 4-нд Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 4,7-8нд Алтайн уулсаар, 9-10-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 7-9-нд нутгийн хойд хагаст шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, нутгийн өмнөд хагаст шөнөдөө 1-6 градус өдөртөө 15-20 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд Увс, Баянхонгорын хойд, Завханы зүүн хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 11-16 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 4-5нд Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. 6-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орж шороон ба цасан шуурга шуурна. Салхи 6,10-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 8-10-нд ихэнх нутгаар дулаарч 9-10-нд тал хээрийн нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 10-15 градус  дулаан байна. Бусад хугацаанд хүйтэвтэр хавсаргатай. 6-нд хүйтэрч Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 6,11-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 6-нд зарим газраар түр зуур 18-20м/с, 7-8, 11-нд 12-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 9-10-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 10-15 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна. 6-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Говийн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 6,11-нд зарим нутгаар, 10-нд Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 16-18 м/с хүрч шороогоор шуурна. 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн хавсаргатай. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан өдөртөө 13-18 градус дулаан, ялангуяа 8-10-нд шөнөдөө 1-6 градус өдөртөө 16-21 градус хүрч дулаарна.
 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.