Мэргэжил нэгтнээ хөнөөсөн цагдаад 15 жилийн хорих ял оноов
Өнгөрсөн оны есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очихдоо нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн сарын 31-ны өдөр боллоо.

Уг хэрэгт Б.Өлзийбуянг буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүх хуралдаан болсон бөгөөд түүнийг гэм буруутай гэж шүүхээс үзэн Эрүүгийн хуулийн 91-р зүйл, хүнийг санаатайгаар хороосон нь тогтоогдож байгаа тул 15 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-04-04 12:09:20
    zugeer hulgai hiigeed 10 jil, uuniig ilruulj baidag humuus ni nuguuguu horoogood 15 jil. Bolj l baina......