Бухимдал дээд цэгтээ хүрчээ
Өнгөрсөн долоо хоногт улс төр жинхэнэ утгаараа бужигналаа. Сонгууль дөхөж байгаа болохоор намууд, гишүүд, нэр дэвшигчид хөл хөдөлгөөнд орж эхэллээ. Нэг хэсэгтээ л гацаад байсан зарим ажлуудыг эрчимжүүлж байна. Тойргийнхоо сонгогчидтой уулзах уулзалтыг гишүүн бүр хийж эхэллээ. Зарим нэг нэр дэвших горьдлого тээж яваа хумүүс ч гэсэн тойргоо эргэж, эргэлдэж байгаа бололтой юм. Түүний хажуугаар жижиг намууд, элдэв хөдөлгөөнүүд ч “амь орж” эхлэв. Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн ч жагсаал, цуглаан боллоо. Зарим нь УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх байсан цөмийн бодистой холбоотой хууль, тогтоомжийг эсэргүүцсэн. Улмаар Төрийн ордны гадаа шар өнгийн нунтаг цацаж, хуулийнхныг хөөрхөн сандаргаад авсан. Сандаргах гэхээсээ илүүтэй сүржигнэх шалтаг гаргаж өгсөн гэхэд болно.
 
Түүнээс биш манайхан барилгын материал мэдэхээргүй тэнэг болчихоогүй нь лавтай. Дээрээс нь Дархан- Уул аймгийн АН-ын гишүүн Л.Наранбаатар гэгч оймсоо шидэлж,эдийн засгийн алуурчин хэмээн баахан дөвчигнөв. Нэг хүнийг хэлсэн үү, нийтээр нь хараасан уу, бүү мэд. Ямар ч байсан нэлээд бухимдана билээ. Түүнчлэн Ерөнхий сайдыг хөдөө, орон нутгаар явахад зарим нэг аймгийн иргэд ч багагүй бухимдаж, дайрсан.
 
Энэ мэтчилэн иргэд бухимдалтай байна. Бухимдал нь дээд цэгтээ хүрчихээд байгаа нь ч ажиглагдаж эхэллээ. Аргагүй л дээ, сүүлийн 20 гаруй жил сонгууль болгоноор хууртагддаа. Улс орныг өөд нь татна, ард түмний амьдралыг сайхан болгоно гэж үе үеийн эрх баригчид, том, жижиг намууд, улстөрчид амласан. Гэтэл өнөөдөр бүх зүйл сайхан болчихсон юм алга. Яах вэ, өнгөрч буй дөрвөн жилд улс оронд хийх ёстой байсан ажлуудыг эрх баригчид бага сага явууллаа. Өмнө нь хийгээгүй ор тас хаячихсан зүилсийг л одоо хийж эхэлж байна гэсэн үг. Тэр утгаараа муу хэлээд байх юм алга. Харин ард түмний амьдрал сайжраад, ажилтай иргэдийн тоо нэмэгдээд, эдийн засаг өсөөд байсан юм алга. Авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцэж байгаа иргэдийн тоо өсөв үү. Харин ч эсрэгээрээ буурсан байх. Статистикийн газраас сардаа сая төгрөгөөс давсан орлоготой өрхийн тоо нэмэгдсэн л гээд байна. Гэтэл тэр сая төгрөг үнэндээ идэж, уухаас нэг их давж байгаа бил үү. Аятайхан хувцас аваад өмсчихөд ч хүрэхгүй шүү дээ. Иргэдийн ихэнх нь өнөөдөр өлсчихгүйн төлөө л ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, авч байгаа цалин нь ходоодыг нь хонхолзуулахгүй байхад л хүрэлцэх төдий байна гэсэн үг. Юун хуримтлал үүсгэх, байрны урьдчилгаа төлөх, ёстой хол хэвтэнэ. Өнөөдөр эдийн засаг хямраад, бүхий л зүйлийн үнэ хямдарлаа. Орон сууцны үнэ хямдраад, навс уналаа. Барилгын компаниуд хэцүүдэх нь гээд л байдаг. Хаана байна аа, тэр хямдраад байгаа бараа бүтээгдэхүүн, орон сууц чинь. Яг үнэн хэрэг дээрээ хямдарсан юм алга. Харин зарим бараа бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэж байна. Эдийн засаг хямарсантай зэрэгцээд болсон ганц л үнэн үйл явдал бий. Тэр нь олон компани ажилчдаа цомхотгож, тэр хэрээрээ цөөнгүй иргэн ажилгүй болов. Энэ л баталгаатай үнэн. Гэтэл эрх баригчид өнөөдөр, тэр төслөө явуулсан бол, энэ уурхайгаа ашигласан бол тэгэх байлаа. Ингэж сайхан болох байсан юм гэж нэг нэгнийгээ буруутгаж, хурал болгон дээр үг хэлж байна. Тэр төслийг, уурхайг хэн явуулах ёстой юм. Засгийн газар, эрх баригчид, эрх мэдэлтнүүд. Ийм байхад ард түмэн бухимдахгүй яах юм. Оймс шидэх, барилгын материат цацах энүүхэнд. Харин ч манай ард түмэн тэвчээртэй байна. Гэхдээ л тэвчээрт хязгаар гэж бас бий. Уг нь ард түмнээ багахан уурлуулж, тэвчээрийг нь барахгүй л байвал зүгээрсэн дээ.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-04-23 09:02:24
    26 жилд бид хангалттай өөрчлөгдөж чадав уу.Энэ жил МАНАН-гаас салцгаая.Улиг болтлоо сонгогддог нөхдүүдээс салцгаая
  • Энэмуунус 2016-04-22 14:22:21
    Монголчууд оорсдоо буруутай. Хулгай худал луивар танхайгаар амьдардаг хумуусээс тэгээд оор ямар намууд гарна гэж, айн?
  • Zochin 2016-04-10 01:55:35
    An- olon deeremchidiin bvleglelees bvrdsen Ediin zasgiin aluurchid bna gedgiig on jil vvd haruullaa ard olon urund orj setgel sanaani uvchitei bolj ger bvlvvd ...
  • зочин 2016-04-04 10:22:35
    буруу сонголт хийсэнээр булуу хураанаа гэж монголчууд ч АН-аас үнэхээр залхаж байна даа үүний цаана гол буруутан нь ердөө Элбэгээ энэ хүнээс болж
  • armon 2016-04-04 10:22:10
    tegj l ikh buhimdaj baigaa bol songuulia zub hiij sain humuusee gargadaa.
  • зочин 2016-04-04 08:10:55
    аргагүй л ард түмний бухимдал ихсэж бн. монголчууд бид л өөрсдөө улс орноо аварна. АН цааш бвал зүгээр. энэ нам улс орныг өрөнд оруулсан дампуурлын ирмэгт аваач...
  • зочин 2016-04-04 03:43:43
    Доор байгаа пзда хуцаарай. Амьдрал сайхан байхад солиотой болохоро л олон юм яриад байна гэх гээд бн у? АН ы муу шээс 2000 он давтагданаа. Харж бграй....
  • иргэн 2016-04-04 03:17:14
    Орон сууны үнэ буугаагүй, хулгайчид барьсан барилгаа яаж борлуулах вэ? гэж нойргүй хонож бна. Орон сууц худалдан авхаа больчих тэгвэл аяндаа навсайтал унаад ирн...
    • иргэн 2016-04-23 09:04:34
      1.Бүгд орон сууцтай болцгоосон 2.Бүгд мөнгөгүй болцгоосон 3.Хуучин байрнууд хямдарсаар байгаа 4.Орон сууцны түрээс хямдарсан түрээслээд ашиг олохооргүй болцг...
  • Зочин 2016-04-04 02:53:03
    Хавар болохоор солиотой улсын солио хөдөлдөг юм
  • unen  2016-04-04 01:42:14
    buhimdal deed zeregtee hureed baina, 2008 on davtagdahad gaihah zuil alga. irgenii daind hureh vii dee.
  • ЗОЧИН 2016-04-04 01:35:52
    ЭНЭ ДЭЭР БАЙГАА ТЭНЭГҮҮД ОЙЛГОХГҮЙ Л БАЙГАА ЮМ БАЙХ ДАА. ШҮДЭНЗ ЗУРАХАД Л ДЭЛБЭРЭХЭД БЭЛЭН БАЙГАА Ш ДЭЭ. БУРХАН МИНЬ.
  •  2016-04-04 01:32:10
    Бухимдах гэдэг сэтгэлийнх. Сэтгэлээ тайван байлгаж чадахгүй бухимдаж байгаа бол хохь нь. Уур биеийг зовооно гэдэг.
    • Gerlee 2016-04-04 02:44:57
      Medeej ho, gehdee setgel taivan uur utsaargui amidrah tiim niigem biluu undr aaiin, msngar teneg ni l uujuu dotortoi uurlahgui baih vi eh orond ayuliin haranga ...