Урамшуулалдаа ханадаггүй Монгол
Монголчууд бид урамшуулалд ханаж цадахгүй юм даа. Эдийн засаг элгээрээ хэвтчихлээ гэсэн хэрнээ л төр засаг нь урамшууллаа олгосоор. Болдог юм байлгүй. Дарга нар нь ч урамшуулал хүртэх дуртай, ард иргэд нь ч салбар салбартаа ямар нэгэн аргаар урамшуулал хүртэнэ. Урамшуулал гээчийг бүр эрх баригчид нь батлаад өгчихсөн болохоор үүнийг өгөх ёстой аваха ёстой гэсэн хууль хаана хаанаа үйлчилнэ.

Эдийн засаг хямарч байна. Ийм бүтээн байгуулалтыг хийхэд төчнөөн төгрөг дутлаа гэсэн Орон нутгийн засаг дарга нараас эхлээд газрын дарга нар нь өөрсдийгөө урамшуулахдаа хэзээ ч гар татаж байгаагүй. Мөн мэргэжилтнүүдээ урамшуулахаа ч мартахгүй. Мөн асуудал гарлаа гэхэд өөрсөддөө өгсөн урамшуулалд нь тайлбар нь ч үргэлж бэлэн байдаг.

Ажилтан мэргэжилтнүүдийн урамшуулал

Үүнээс гадна ажил мэргэжил салбар бүртээ өөр өөрийн гэсэн урамшуулалтай. Тухайлбал, сайн ажилласан ажилтан бүр урамшуулал хүртдэг тогтолцоо манай улсад бий. Энэ нь төрийн байгууллагад л гол төлөв хэрэгжихээс хувийн жижиг байгууллагад хэрэгжих нь үр дүн муутай.
Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журам бий. Энэхүү урамшууллын тухайд, сургууль, цэцэрлэгийн багш есөн төрлийн шалгуур, 36 үзүүлэлтээр ажлаа үнэлүүлэхийн зэрэгцээ дөрвөн төрлийн шалгуур, 12 үзүүлэлтээр улирлын мөнгөн урамшил авдаг. Нийт 48 шалгуур үзүүлэлтээр үнэлүүлж ирснийг таван төрлийн 12 шалгуур үзүүлэлтээр үнэлүүлж, үр дүнгээ тооцуулан урамшил авахаар шинэчиллээ.Ингэж дүгнэхдээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авъяас чадварыг нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл орчин нөхцөл бүрдүүлэх бүтээлч ажлын ахиц, амжилтад тулгуурлана. Мэдээж энэ урамшуулал бол зүй ёсны байх ёстой

Малчдын урамшуулал

Үүнээс гадна төрөөс малчдад арьс шир, ноосны урамшуулал гэж олгодог болсон. Гэхдээ зөвхөн хоршооллын гишүүн малчдад урамшуулал авахыг зөвшөөрдөг. Харин энэ жил хуурайшилт ихтэй, хадлангийн гарц муу байгаа зэргээс шалтгаалан малчдыг дэмжих зорилгоор арьс шир, ноосны урамшууллыг бүх малчдад олгох шийдвэр гаргачихаад байна. Үүнээс гадна
дээрх урамшууллыг зөвхөн хоршооллын гишүүн малчдад олгодог нь буруу. Үүнийг өөрчлөх хуулийн төсөл санаачилна хэмээн УИХ-ын хэд хэдэн гишүүн байр сууриа илэрхийлчихээд байна. Энэхүү урамшууллын гол зорилго нь Үндэсний боловсруулах үйлдвэрээ арьс шир, хонь, тэмээний ноосоор хангасан талархаж буй улс орны сэтгэл гээд ойлгочихож болно. Харин энэ жилийн хувьд зөвхөн хоршооны гишүүн гэх хязгаарлалтыг үгүй болгож, үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, ноос тушаасан малчин бүрт урамшуулал олгодог байх тогтоолын төсөл боловсруулж, УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ. Мөн урамшууллыг энэ сард олгоно гэсэн мэдээлэл байна.

Урамшуулалд хамрагдахын тулд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа хамруулсан байх, стандартын шаардлага хангасан ноосыг төрлөөр нь 50 болон 100 кг-аар савлаж бэлтгэх, мал аж ахуйн хоршооны гишүүн байх зэрэг нийт долоон шаардлагыг хангасан байх ёстой. Түүнчлэн аймаг, сум, дүүргийн хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн ноос хүлээн авсан баримтыг үндэслэн малчин, мал бүхий этгээдийн хаяг, малын тоо, тушаасан ноосны хэмжээ төрөл зэргийг гарган Засаг даргаар баталгаажуулж Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар илгээх ёстой. Мөн материал хүлээн авах хугацаанаас хоцорсон, буруу ташаа мэдээлсэн, ноос хүлээн авсан болон баримтад засвар өөрчлөлт оруулсан тохиолдолд урамшууллыг олгодоггүй. Малчид  ч уг урамшуулалдаа дуртай. Иймээс дээрх шаардлагыг хангахад тэдэнд ямар нэгэн төвөг үгүй.

Тариаланчдад зориулагдсан урамшуулал

Үүнээс гадна буудайн улсын нөөцийг хангалттай бүрдүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр тасралтгүй хангах, тариалан эрхлэлтийг дэмжихээр тариаланчдад үндэсний үйлдвэрт тушаасан буудайн тонн тутамд урамшуулал олгодог. Өмнө нь энэ урамшуулал 50 мянган төгрөг байсан бол цаг үеийн шаардлагаар 100 мянган төгрөг болгон нэмэгдчихээд байгаа. Ер нь тариаланчид хөдөө орон нутгийнх байдаг.

Анх удаа урамшуулал авах гэж байгаа бол тариаланчид тарьсан буудайнхаа актыг харьяа аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газарт арваннэгдүгээр сарын 1-ний дотор бүрдүүлж өгөх хэрэгтэй ажээ. Өөрөөр хэлбэл, нийт хураасан тарианы тонн, эрүүл ахуйн шаардлага хангасан талаарх бичиг, тухайн тариаланчийн тодорхойлолт, оршин суугаа гэрийн хаягийг баталсан Засаг даргын болон улсад төлж буй татварын тодорхойлолтыг бүрдүүлэх юм байна.

Буудайнд урамшуулал олгох болсон нь бас ч гэж учиртай. Ингэхдээ гадаадын нэгэн этгээдэд буудайгаа их хэмжээгээр зарсан бол урамшуулал олгохгүй. Зөвхөн үндэсний үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаасан бол тонн тутамд нь 100 мянган төгрөг олгодог. Энэ нь дээр хэлсэнчлэн дотоодын буудайн нөөцийг хангах, тариалан эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх, тариаланчдыг дэмжих үндсэн зорилготой. Уг  урамшууллыг оны эхнээс олгож эхэлдэг. Гэвч энэ жилийнхийг энэ сардаа багтааж олгох тухай салбар яамнаас нь мэдэгдээд буй.

НӨАТ-ын урамшуулал

НӨАТ-ын тухай хуулийн өнгөрсөн жил баталсан. Иймээс 2016 оны нэгдүгээр сарын нэгнйий өдрөөс уг хууль хэрэгжиж, хуульд зааснаар НӨАТ-ын урамшуулал гээчийг НӨАТ төлдөг байгууллагаас худалдаа үйлчилгээ авсан иргэн бүрт олгохоор болсон. Ингэхдээ иргэн болон байгуулллага худалдан авсан бараа үйлчилгээнийхээ 2-20 хувийг жилийн эцэст буцаан авдаг байхаар хуульчилсан. Харин энэ жилийн хувьд энэ сард багтаан НӨАТ-ын буцаан олголтыг өгөх сураг дуулдаж байна.
Үүнээс гадна худалдан авалт хийж, үйлчилгээ авсан иргэд НӨАТ-ын сугалаат урамшуулалд ямар ч үнэ төлбөргүйгээр хамрагдах боломжийг уг хууль олгосон. Одоо уг сугалаат урамшууллын долоон тохирол явагдаж азтанууд нь тодорчихоод байгааг бид мэднэ.

Ийнхүү Монгол улс урамшуулалдаа бялхаж, ханаж цадахгүй юм даа. Гэхдээ урамшуулал олгоно гэдэг муу зүйл биш. тухайн хүндээ очихдоо илүү ихийг хийх, илүү ихийг хүсэх хөшүүрэг болдог байж мэднэ.

Цаашид сүүнд хүртэл урамшуулал олгодог болох тухай санаалчилга харагдана лээ. Энэ нь сүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм байх.
 Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ннн 2016-04-04 23:44:13
    Дан Монгол биш хүн өгөөд байвал аваад л байна.
  • иргэн 2016-04-04 07:03:26
    Шалгуур үзүүлэлтийг хангаагүй хүн байхгүй улирал бүр үндсэн цалингийнхаа 40-45 хувиар л шагнал авна шүү дээ. Ингээд байгаа мөртлөө цалин бага гээд л байдаг юм
  • ы 2016-04-04 02:43:41
    Урамшуулал = Халамжийн бодлого. Төр бүх бизнесийг Татвар төлөгчдийн мөнгөөр мөнхөд тэтгэж чадахгүй. Илүү ачаанаасаа салснаар илүү их цэцэрлэг, сургууль, эмнэлэг...
  • Зочин 2016-04-04 01:08:16
    Засгийн газар буруу бодлогоо зөвтгөх гол арга нь халамж, урамшуулал шүүдээ
    • irgen 2016-04-04 01:39:54
      Uurtei chin adilhan bodoltoi humuus olon baigaa tsagt avilgachid bidnii tolgoi deerees buuhgui.
  • Авилгач улс төрч 2016-04-04 01:00:58
    Халамж урамшуулал бол бидэнд төрийн эрхийг авч хулгай хийх боломж олгодог үндсэн зэвсэг юм.
  • зочин 2016-04-04 01:00:47
    Төсөв хэмнэж тансаглаа багасгах үед бизнес хийдэг нь ашгаараа хаус машин хүүхдээ гадаад, төлбөртэй сургуулиас татгалзаж өөрийгөө болон улсаа бодох цаг нь ирсэн