Өнөөдөр болох үйл явдлууд

10:30 цагт: НМХГ-ын хурлын танхимд экспорт импортын чиглэлийн хяналт шалгалтыг танилцуулах үйл ажиллагааны нээлт болно. Тус өдөрлөгийн үеэр импортын бараанд (хүнс, эм био бэлдмэл, ургамал хорио цээр, малын гаралтай бүтээгдэхүүн зэрэг )тавигддаг стандарт шаардлага, хяналт шалгалт, гарсан зөрчлүүдийн талаар нээлттэй мэдээлнэ.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд ”MONGOLIAN MINING” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт: Авто тээврийн салбарын төрийн бус байгууллагууд нэгдэж мэргэжлийн холбоо байгуулсан тухай болон тус салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл MN-Мэдээллийн төвд хийнэ.

11:40 цагт: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Mонгол улсын шилдэг аймгуудад Засгийн газрын шагнал гардуулна. /9 хөлт цагаан тугтай танхимд/

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, СГЗ Санжийн Пүрэвт туслах аяны тухай зохиолчид мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Нисванис хамтлагын 20 жилийн ойн баярын хүрээнд 4 дэх бие даасан шинэ цомогийн нээлтийн хэвлэлийн бага хурал Модны 2-ын Gandan Live House болно.

olloo.mn


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.