Туркийн Станбул хотноо Олон Улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гран При тэмцээн үргэлжилж буй. 67 орны 397 жүдоч өрсөлдөж буй энэ удаагийн тэмцээнд Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн удирдлагад баг тамирчид оролцож байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр манай таван жүдоч татамид гарснаас эрэгтэй 66 кг-ын жинд Д.Алтансүх мөнгөн медаль хүртсэн бол 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэй 52 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Бундмаа нар шагналт VII байр эзлэв.
Мөн Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Г.Отгонцэцэг алтан медаль авч чансааны оноогоо нэмлээ.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэй 78, +78, эрэгтэй 90, 100, 100 кг-ын жингийн барилдаан болно. Энэ өдөр манай улсаас эрэгтэй 100 кг-ын жинд Х.Цогтгэрэл барилдана.

Г.Уянга
Olloo.mn
Olloo.mn