Элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй эмүүдийг хөнгөлөлттэйгөөр олгож эхэллээ
Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Нэг Монгол ТББ, Оном сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл хамтран элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй эмүүдийг хөнгөлөлттэй олгохоор болсон тухай мэдэгдсэн билээ.
 
Тодруулбал:
-Ламивудин
-Тенофовиор
-Телбивудин
-Рибавирин
-Интерферон гэсэн таван нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаар 80 хувиар хөнгөвчилжээ.  
 
Өнөөдрөөс эдгээр эмийг авахдаа тухайн иргэн мэргэжлийн эмчид үзүүлж, холбогдох шинжилгээнүүдийг өгөөд, эм ууж эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн эмчийн жор бичгийг авна. Дараа нь харьяа дүүргийн өрхийн эмчдээ өөрийн онош, эмчилгээний талаарх эрүүл мэндийн картаа үзүүлж, ЭМД –аар хөнгөлдөг бичгээ авч эмийн сангаас 80 хувийн хөнгөлөлттэйгөөр авах юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.