“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зочлох үйлчилгээний салбарын аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар-2016” oлон улсын тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас арав дахь жилдээ энэ сарын 1-3-ны өдөр “Мишээл” экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.
“Найрсаг Улаанбаатар -2016” oлон улсын тэмцээний нэгдүгээр шатнаас шалгарсан шилдгүүд менежер, зочин угтагч, зөөгч, өрөөний үйлчлэгч, тогооч, угаалгын ажилтан гэсэн төрлөөр өрсөлдөж шилдгийн шилдгээ шалгаруулах бөгөөд шилдэг оролцогчдын дунд ОХУ, БНХАУ-ын оролцогчид байгаа ажээ.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn