Эрдэнэтийнхэн “Зи”  даргыг эсэргүүцлийн жагсаалтай хүлээн авчээ
УИХ-ын  дарга З.Энхболд чуулган завсарлангуут орон нутаг дахь томилолтоо эхлүүлсэн. Нэлээд хэдэн аймгаар явсан  З.Энхболд энэ удаад Орхон аймагт ажиллаж байна. Тэрбээр энэ сарын 1-ний өдөр Эрдэнэт хотод очиж, иргэд хөдөлмөрчидтэй уулзжээ. Түүнийг Эрдэнэтчүүд  бусад  аймгууд шиг тийм ч таатай хүлээж аваагүй сурагтай.Тодруулбал УИХ-ын эрхэм даргыг очих үед уриа лоозон барьсан иргэд багахан хэмжээний эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ.



Харин З.Энхболд иргэдтэй хийх уулзалтдаа иргэдийг ялгаварлаж оруулсан нь Эрдэнэтчүүдийн дургүйцлийг бүр их бадраасан байна. Учир нь цагдаагаар хамгаалуулж зарим хөгшчүүлийг үүдэндээ саатуулжээ. Харин өөрөө Уурхайчин ордны  арын хаалгаар албатуудаараа хамгаалуулан орж, гарч байгаа нь түүний  томилолтын зорилго иргэдийн ахуй амьдрал, аж байдалтай танилцах бус өөр зүйл байсныг харуулах шиг хэмээн нутгийн иргэд ихэд бухимдангуй байна. Энэ талаар Орхон аймгийн иргэн өөрийн цахим хуудсандаа дараах зүйлийг бичжээ. 

“"Зи" даргын Эрдэнэт дэх "айлчлал" "4-р сарын 1"-нд таарав. Зол уу, эз үү, зорилготой юу, санаандгүй юу. Маниусыгаа "молиго" үмхүүлэх гэж, "мад" "дуг" болбол буцаад "дөрвөн сарын нэгээн" гэх гэж энэ өдрийг сонгож, эртнээс онилоод буучихав уу яачихав. Аймгуудаар тойроод байгаа дуулдсан, амьтан айлгаж, хөгшид цочоож, хүүхэд уйлуулж яваа чимээ гараад удсан, ингээд хөөрхий Эрдэнэтчүүдийн ээлж ирдэг юм байжээ. "Тансаг сайхан" амьдарч буйгаа, "таатай сайхан" жаргаж байгаагаа Зи даргаараа загнуулж ойлгодог үгүй мөн азтай, "үйлтэй" улс аа бид.

Өнгөтэй тарган дарга маань үнэхээр гоё машинаасаа буухаар үнэндээ хавар ирж, цас хайлах шиг, өвөл давагдаж өнө ирэх шиг үнэн гоё болж байна таминь. Үзүүлэн болохоор амьдралтай, өнгө болохоор нүүртэй ийм хэдэн дарга байхад энгийн иргэдээр нээрээ тэр "АСЕМ" ч яах юм билээ. Бүгдийг нь хотоос хөөж гаргаад төрийн гурван "өндөрлөг"-өө, түүнээ дагасан хэдээ гадныхны өмнө "зоочихвол"... Монголын нүүр тахлагдаж, морьтны заяа дархлагдах юм биз ээ...

Ингэхэд бас эрхэм дарга маань их "гого" болчихоороо "борлочих гээд" борчуудын нүүр хардаггүй, ухаан нь ихдэж, уураг тархи нь хөгжчихөөрөө "уруудчих гээд" уриа лоозон, шүүмж санамж хүлээж авдаггүй бололтой юм. Төв хаалган дээр цугласан иргэдээс "зугтаж", "Уурхайчин"-д "нэвтрэх"-дээ хүртэл "арын хаалга" "ашиглаж" "аальгүйтэв". Үгүй бүр элдвийг ярьж магадгүй гээд "нам бус" эмээ өвөө, "нарийн мэдлэг"-тэй эгэл иргэдийг хүртэл цагдаагаар ялгуулж, цаанаа "учир жанцан"-тай уулзалтад оруулж "ичингүйрэв".

"-Төрийн "өндөрлөг" ирээ юу, төрөөд удаагүй хүүхэн айлчлаа юу" гэж ялгагдаж хоцорсон, яггүй егзөр хөгшид үг дайж, үзүүр гаргаж байна лээ. Аальгүй хүүхэн "болзох" гэж ирсэн биш, амьтан хүнээс "горьдчихно" гэж эмээсэн бус ард түмнээ алаглаж ялгаад, амарчилж "уулзаад" үр дүн гарна гэж санаж яваа бол... Ёстой талий цаашаа. Долдой нараараа "долоолгож", долоон уулын дээгүүр мандаж байгаад буцахын төлөө амьтны ажил үрж, улсын төсөв сүйтгэж маяглаж явсан дормоо төрийн ордондоо түмнээ "молигдсон" шигээ, ирсэн уулзсан хүмүүсээсээ амьдралын сайхныг мэдэрсэн шиг суувал... Ядаж арай гай нь бага юм даа... Тиймээ...”


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • чч 2016-04-05 07:11:09
    Эдэнэт боссуудыг үндэсний үйлдвэрийн машины солих эд анги авдаг болтол мөшгинө
  • sodoo 2016-04-05 02:06:09
    ene humuus chn yu l bolood bnada hawariin sindrom gdg chn l ene bhda. yu yunii duhand hureegui eserguutsel jagsaal hiideg bolchij.
  • ulaan 2016-04-05 02:01:14
    neg l yum oilgomjtoi bollo. ene site ardchilsan namiin bus esreg namiin ali negniih n zahialgat site bolson bn. ug n dajgui medeelel oruulchdag bsan bolihoo bje...
  • тэнгэр 2016-04-05 01:54:53
    ямар сонин юм бэ би ерөөсөө ойлгохгүй бна. яг тэр үед ялгаварлан орууллаа гхд ямар хурдан энэ пайзнуудаа бичээд жагсаал хийдэг бна. төлөвлөцөн бсын биш юм бишүү...
  • Ner 2016-04-04 12:29:33
    Uasa odoo negniigee ali boloh dooshn hiih gj baidgaaraa l uzdeg tsagn ghdee arai ch hunleg bus yvdal bainaa
  • хашаа 2016-04-04 12:03:59
    яг ялгаварлаж оруулсануу. яг харсымуу. итгэхгүй л бна шүү. ойлгомжтой л доо. нөгөө эсрэг намын явуулга биз. зи даргын нэрийг гутаах гээд ядцан юм
  • халиун 2016-04-04 11:59:34
    зи даргыг жагсаалаар угтлаа. ажил хэрэг ярьж бхад амин хувийн асуудлаар явж бгаа бишдээ. ямар ч хүн энэн шиг худал зүйлд итгэхгүй .
  • иргэн 2016-04-04 11:37:21
    Эсрэг намын хийж байгаа тэнэглэл. Энхболд дарга шиг дарга энэ хэдэн жил байгаагүй л юмсан.
  • erhee 2016-04-04 10:19:35
    esreg namiin songuulin huiwaldaan bga n oilgomjtoi. undesleltei medeelel tsatsna shu. odoo ch iimerhuu busadiin ner tord haldsan yumand itgehee bolijdee.
  • zochin  2016-04-04 09:59:14
    Iim utgagui uls tur gej hudlaa ard olon dendvv hulrsengui umaa odoo boloo songuul bvv ug
  • unen 2016-04-04 08:08:07
    iim novshnuud ingeh bsan medsen bol 1921 ond yah gej Suhbaatar janjin huvisgal hiibee hutadiin kolon boloh bsiban um uher mongolchuud haramsdag shu janjin min ...
  • zochin  2016-04-04 07:54:54
    Зи-g zailuul hvcheer ih hurliin darga bolson odoo boloo chi zail hudalch
  • ASEM. 2016-04-04 00:35:38
    Korea Kara oros 3 uls tatah bolson ene mongol uls ed zasag hvnd tsohilt bol
  • Hi 2016-04-03 19:52:54
    Edgeer humuusd tohiroh hariultiig hural deer helsen shuu!!!!!! Tiim l ih yum medeh geed bsiim bol dotroo orood asuuna biz munhagaa gaihuulhiin
  • erdenetiin zaluu 2016-04-03 08:33:20
    ih hurliin dargiig irehed uulzalt boloh soyliin ordonii gadaa loozon bariad zogsoj baisan hvmvvs ardiin namiin hvmvvs l zogsoj bsan sh de
  • gi 2016-04-03 07:05:35
    MAN GAJ DONTON SHIG AYAGLAH YUM
  • zochin 2016-04-03 05:56:22
    choniin beltreg hulgaich tsarailsan novsh
  • ZOCHIN 2016-04-03 04:41:07
    CHONIIN BELTREG SHIG HUN RU EGZ HARJ CH CHADAHGUI ..... TORIIN HUTGUUR
  • Их 2016-04-03 04:40:53
    Иргэдээсээ айсан новшнууд эх орноо зарагсад МАНАН бүү сонго ядуурал үгүйрэл ялгаатай тэнцвэргүй баярхалыг бид хүссэнүү
  • irgen 2016-04-03 04:10:39
    duraaraa durgij,buhniig suitgesen ene hunii ulaar shagaisan atigar amitan ch ingej l hogoo tarnidaa,uls toroos zailuulagdah tsag n ch bolchihoj bgaa uym bnadaa ...
  • HURELEE 2016-04-03 02:28:56
    HURALD SUUSAN NAMIIN TOMILGOITOI BAIGUULLAGIIN DARGA NAR UURIIN GARIIN AJILCHIDAA AVCHIRAAD SUULAGSAN BAS ZES ERDENII HUVIIN HEDEN NUHDUUD AN-N DOLDOICHUUD
  • ner nuur algaa 2016-04-03 02:08:19
    AN bodvol songuulidaa beltgej ingej yavaa bailgui, ulam l ner hundgui bolood baina daa
  • ааа 2016-04-03 01:40:48
    хогийн зика
  • Hn 2016-04-03 01:30:21
    Duhraa harsan teneg beltreg ene huraltagaa bur moson mongolin gazar shoronoos zailuul tarna
  • МАН 2016-04-03 00:13:16
    МАН хэдэн хунд лоозон бариулж зогсоосон чинь негее хумуус нь ичиж нуурээ нуугаад, хелс менге егвел явлаа гэсэн гэнэ. Шилэн Цогоо гэгч менге нэхэж ГОК-н дарга на...
  • zochin  2016-04-02 23:38:26
    Chaawas daa hiisen yumgui humuus ingej l ywna shdee icheese bilee goliichihood
  • unen k 2016-04-02 16:51:49
    gehdee en tur hereg alga
  • Б.САНСАР 2016-04-02 12:47:43
    БОЛЬЁ ОО
  • zochin 2016-04-02 12:38:22
    Nuurschdiin namiin gar hul bologchild l bna
  • fg 2016-04-02 11:56:46
    enhbold vildberes hulgai hiih gej iree biz
  • иргэн 2016-04-02 11:21:16
    Мордохын хазгай болсон можоохой энхболд.....
  • Одбаяр 2016-04-02 11:06:14
    Болж. Зика вирус гээд дебил их дальчиганаж байгаа биз дээ. Монголд даргаа улайм цайм эсэргүүцэж байгаа бараг анхны тохиолдол байх аа.
  • ХУУЛЬЧ 2016-04-02 10:48:23
    АРДЧИЛСАН НИЙГЭМД БАЙДАГ ЗҮЙЛ БАЙНА ???ҮҮНИЙГ ОНЦГОЙЛООД ЯАХАВ ДЭЭ???
  • Зочин 2016-04-02 10:43:23
    Зөв шүү. Эрдэнэтийнхэнтэй санаа 1 байнаа. Зи новшруу ялгадас шидсэн ч гоёдоно дөө. 2000онд яалаа. АН мартаагүй биз дэ.
  • unun 2016-04-02 10:07:52
    enhboldod muu dun l ug n
  • hehe 2016-04-02 09:35:39
    MAN-iin heden mal l bn, Yu ch hiilgui avilgalaa avch amidarch bsn uls, urdniih shigee amidarch chadahgui bolchihood yaduurch buhimdah ni argagaui.
  • Иргэн 2016-04-02 08:29:25
    Ард түмнээ сонсох хэрэгтэй шүү дээ, ямар намын харьяалалтай байх нь чухал биш. Амьдрал нь сайн бол юу гэж ингэж жагсах вэ
  • byambaa 2016-04-02 06:26:30
    duhaaraa harsan teneg beltreg
  • Иргэн 2016-04-02 06:14:26
    Бусад аймгийн бодвол мэдээлэлтэй аргагүй л хот газар юм даа
    • ө 2016-04-02 07:33:32
      тийм шүү
      59.153.114.45
      Мэдэгдсэн Хариулах