Олимпийн эрх олгох
Монгол улсын жүдо бөхийн шигшээ баг эдгээр өдрүүдэд олимпийн эрхийн оноо олгох Самсун-2016 гран при тэмцээнд оролцож байна. 

Турк улсад өчигдөр эхэлсэн тус тэмцээний эхний өдөр манайхаас долоон бөх татамид гарч, хүч үзжээ. Тодруулбал эрэгтэй 60 кг-д залуучуудын дэлхийн аваргын медальтнууд болох Г.Баттулга, Б.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх, М.Ганболд, эмэгтэй 48 кг-д Э.Базаррагчаа, 52 кг-д М.Бундмаа, 57 кг-д Л.Энхрийлэн, А.Батзул нар насанд хүрэгчдийн болон залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн барилдлаа.

Эхний өдөр барилдсан жүдочдоос -66кг-д ОУХМ Д.Алтансүх шигшээд шалгарч улмаар нэмэлт цагт торгуулиар хожигдож мөнгөн медаль хүртлээ. 

Манай бөх В хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлсэн билээ. Хоёрдугаар тойрогт зохион байгуулагч орны бөх Чилоглу Билалыг буулгаж авсан бол гуравдугаар тойрогтоо Их Британийн Натон Барносыг ялсан байна. Харин хэсгийн аваргын төлөө Беларусийн Дмитри Минкоуг ялсан бол хагас шигшээд Оросын Якоб Шамиловыг буулган авчээ. Ингээд аваргын төлөө Солонгосын Ким Лим Вантай барилдаж, торгуулиар ялагдлаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.