Си Зиньпин Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа гэв
Гадаад харилцааны сайдын урилгаар манай улсад айлчлал хийж байгаа БНХАУ- ын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр орны харилцаа бүх салбарт идэвхтэй хөгжиж, хамгийн найрсаг төвшинд хүрээд байгааг онцоллоо. БНХАУ-ын зүгээс хөрш орнуудтайгаа илүү нээлттэй, өргөн хүрээтэй, илүү боломж олгохуйцаар харилцах бодлого барьж байгаа нь Монгол Улсын байр суурьтай ихэд нийцэж байгааг мөн хэлж байсан юм. Хоёр орны хооронд дип­ломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буй 2014 оныг “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарлаад байгаа юм. Энэ хүрээнд хүүхэд, залуус, төрийн албан хаагчид, иргэдийг харилцан зочлуулж, энэ бүхний үр дүнд хоёр орны найрсаг харилцаа улам бэхжих болно гэдгийг талууд онцолж байсан юм.
 
БНХАУ- ын Гадаад хэргийн сайд Ван И 11 жилийн өмнө Монголд ирж бай­сан бөгөөд энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Ул­сад айлчлах төлөвлөгөөтэй байгааг онцоллоо. Уг айлчлал нь БНХАУ-ын дарга асан Ху Жиньтаогийн Монголд хий­сэн айлчлалаас 11 жилийн дараа болох юм байна. Хоёр улс бие биеийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эрхэмлэж, аюулгүй байдлаа харилцан хүндэтгэхийн зэрэгцээ өөрийн сонгосон хөгжлийн замьг хүндэтгэж, дэмжлэг үзүүлэх бодлогыг Хятадын тал баримталж бай­гаа ажээ. Мөн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэсэн санаачлагыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэвшүүлж, бүс нутгийн бо­лон олон улсын энх тайван, хамтын ажиллагаанд Монгол улс чухал хувь нэмэр оруулж байгааг онцолжээ. Энэ өдөр Ван И-ийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт тогтвортой хөгжүүлэх талаар санал солилцжээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 321321321 2014-06-26 08:40:58
    орос монглоос өөр оронд Ши Жинпин гэж дуудаад бгаа юм да
    202.21.106.167
    Мэдэгдсэн Хариулах