Хаврын чуулган ирэх мягмар гарагт нээлтээ хийнэ
УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 5-ны буюу мягмар гарагт нээлтээ хийх ажээ. Өнөөдөр УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, УИХ дахь намын бүлэг, ажлын хэсэг байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх асуудлуудыг товложээ.Ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 30 орчим асуудал хэлэлцэхээр болжээ.

-Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 3 гишүүн 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай/;

-Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 10 гишүүн 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт;

-Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 8 гишүүнээс: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Шийдлийн Засгийн газраас 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний хэрэгжилт болон 2016 онд төлөвлөж буй арга хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;

-Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас: Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа болон иргэдийг орчны бохирдлоос хамгаалахтай холбоотой авч буй арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;

-Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас: Нийслэлийн иргэдийг агаар, хөрс, усны бохирдлоос хамгаалах, бий болсон хор хөнөөлийг бууруулах талаар авч буй арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;

-Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Нийслэлийн агаарын болон Туул голын бохирдол, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотойгоор иргэдийг орчны болон агаарын бохирдлоос хамгаалах талаар Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-04-04 02:21:01
    Tuviin bvsee chuluulj 5%-8% hamaruulj uguuchuu bid mash hvns bnaa nodilon 90 mkv avsan odoo yanaa ingej yalgadag chintaj bgaa um be ene songuulias umnu hamaruu...
  • Зочин 2016-04-03 04:56:44
    Томоохон үндэсний компаны эсрэг сүүлийн үед сошиол -оор дэндүү сөрөг нийтлэлүүд гарах боллоо. Тэдний төсөвт төлдөг хэн оруулах бэ? Бодоцгоо.