Малчин хүн боловсролтой байх ёстой
“Малчны залуу халаа” уулзалтын гол хэсэг болох залуу малчдыг хэрхэн яаж бэлтгэх вэ гэсэн сэдвээр өрнөсөн хэлэлцүүлэгт оролцогчид тун ч ажил хэрэгч хандсан юм. Ирсэн зочид бүгд л санаа бодлоо хуваалцаж, малчдад тохиолдож буй бэрхшээлийн талаар ч ярьсан. Тэд малчдад зориулсан мэргэжлийн сургалтын агуулга, хэрэгцээ, сургалтыг зохион байгуулах арга хэлбэрийн талаар санал бодлоо хуваалцсаныг түүвэрлэн хүргэж байна. 

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын М.Содномсамбуу: Хойч үеэ бэлтгэх шаардлага зайлшгүй байна. Миний насныхан сүүлийн үе болчих гээд байна шүү дээ.  Тиймээс Хөдөлмөрийн яамнаас санаачилан малчдын залуу халааг бодлоготйогоор бэлтгэх, сургалт явуулах, сургалтын хөтөлбөр зэргийг нь хийх хэрэгтэй юм. Бүр яаралтай энэ сонгуулиас өмнө хийх хэроэгтэй.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын  Ж.Рагчаа: Хөдөө залуу малчин хэрэгтэй байна. 40 настай би залуудаа ороод байна гэхээр малчдын нас ямар байгаа нь ойлгомжтой байгаа биз дээ. Гэтэл хорин нас дөчин нас хоёрын хооронд хэр их ялгаа байгаа билээ. Залуу хүн яагаад малчин болох дургүй байна вэ гэдгийг бодох ёстой. Мал маллана гэдэг яг үнэндээ өвдөх, үхэх эрхгүй хүнд хөдөлмөр. Тэгсэн хэрнээ хөдөлмөрийн үнэлэмж багатай. Тиймээс малчны хөдөлмөрийн нөхцөлийг үнэлж тэтгэврийн насыг наашлуулж, өөр бусад боломжуудын талаар залууст сайн таниулах хэрэгтэй байна.

Булган аймгийн Дашинчилэн сумын Л.Ганбаатар: Өнөөдрийн хэлэлцүүлэг уулзалт үнэхээр цагаа олсон арга хэмжээ байна. 1990-ээд оны эхээр олон хүнийг сургуулиас гаргаж мал маллуулсан. Чадах чадахгүй, их дээд сургууль төгссөн хүмүүс мал маллахгүй шүү дээ. Малчин болоход сургалт хэрэгтэй. Малчны хөдөлмөрт өөрийн гэсэн онол байдаг юм. Арга технологи байдаг. Хүн хүний, газар газрын мал маллагааны арга өөр. Энэ бүгдийг МСҮТ-өөр, зайны сургалтаар, шавь сургалтын хэлбэрээр хийх хэрэгтэй байгаа.

Мал маллах аргаас гадна мал эмнэлгийн, малын үржлийн ажлын анхан шатны мэдлэгийг ч олгох шаардлага бий. Малчид бол үйлдвэрлэгчид. Бид одоо технологичид болгох хэрэгтэй. Малынхаа үүлдэр угсааг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүнээ сайжруулах мэдлэг чухал. Мөн менежерийн ухаан, чадварт сургах ёстой юм. Энэ бүгдийг багтаасан сургалтын сайн хөтөлбөр боловсруулж нэвтрүүлэхэд анхаарах цаг нь болжээ. Олон алдартай малчдын арга туршлагыг олж нийтлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг ч хийх хэрэгтэй санагддаг.

Хөдөөд байгаа бас нэг зовлон зургаан настнуудаас болоод эхнэр нөхөр тусдаа амьдардаг боллоо. Сайхан сайхан залуучууд малчин боллоо гэхэд үеийнх нь охидыг сургуульд явуулчихдаг болохоор эхнэр олдохоо больсон. Сайн малчны шагналыг эмэгтэйд нь өгч урамшуулах, хөдөлмөрийг нь үнэлэх замаар эдгээр асуудлыг шийдвэрлэх төрийн бодлого үгүйлэгдэж байгааг ч энэ дашрамд дуулгая.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын С.Үржин:1970-90 онд залуу малчдыг бодлоготойгоор бэлтгэж байсан. Энэ арга хэмжээг одоо эхлэхэд хэцүү байх. Малчин хүний нийгэмд идэвхтэй хөдөлмөрлөх хугацаа 30 жил. Туслах, хань бараа болох, зөвлөж хэлэхэд бол насны хязгаар байхгүй л дээ. Тиймээс залуу үеэ бэлтгэж, халаагаа өгөх найдвартай ар талтай байхын тулд залуусаа сургах хэрэгтэй. Малчдыг МСҮТ-д бэлтгэнэ гэдгийг би зөвшөөрч байна. Малчин хүн боловсролтой байх хэрэгтэй. Холбоо харилцаа хөгжиж, бүх зүйл цахимжиж буй өнөө үед малчид хоцрох ёсгүй. Тиймээс жалгын нэг малчин байх уу, аль эсвэл фермер, хамт олон бүлэг нөхөрлөлөөрөө хөдөлмөрөө хоршиж ажиллах малчдыг бэлтгэх үү гэдэгт ч анхаарах л ёстой.  

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Э.Эрдэнэбилэг: Бидний багш бол аав ээж, ахмад буурлууд минь. Мал маллах арга мухааныг тэднээсээ л сурсан. Тиймээс ахмадуудаа дэмжиж, тэдний мэдлэгийг залууст хүргэх тал дээр л анхаарах ёстой байх. Түүнээс хотоос багш очоод малчны хичээл заах уу. Бас нэг хэлэх зүйл байна. Малчин залуусыг шагнаж урамшуулахгүй юм. Дандаа л мянгат малчдыг л шагнадаг.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЛОХЛДХҮД 2016-04-08 04:28:55
    МАЛАА ЯАЖ МАЛЛАХАА МАН ААР ЗААЛГАХГҮЙ ЭЭ МАЛЫНХАА БУЯНГ ЯАЖ ЗАРЦУУЛАХАА ТӨРӨӨР БАС ЗААЛГАХГҮЙ МОНГОЛ
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуцваа 2016-04-02 07:32:14
    Одоо байтлаа малчдаараа бизнес хийх нь дутаа юу? Мал маллах ухаан гэж байдаг болохоос биш дээд сургууль төгссөн хүн мал маллана гэвэл тэрүүн шиг худлаа юум байх...
    150.129.140.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Зул 2016-04-02 07:27:12
    Мал маллахыг эцэг эхээсээ сурнаа,Эруул мэндийн боловсрол олго,сум багийн эмч гэж байдаггуй ухэхээс нааш эмнэлэгт очдоггуй суурь халдварт өвтэй хүмүүс их
    62.122.208.185
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗЗЗ 2016-04-02 07:19:26
    Хятад руу мах гаргаад махны үнэ өсчихлөө,Цалин нэмэхгүй бол тэжээлийн дутагдалд орох магадлал өндөр байна,Эсвэл бүгд малчин болж,Хятад,Орос руу мах гаргадаг бол...
    182.160.32.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Наранбаатар 2016-04-02 03:38:53
    Одоо малчдыг бүгдийг нь их дээд сургуульд сургаж, зөвхөн бакалавр, магистрийн гэрчилгээтэй хүмүүст л мал маллах лиценз олгох хэрэгтэй.
    202.9.40.223
    Мэдэгдсэн Хариулах
    • Amaraa 2016-04-02 21:51:25
      kkk barag l tegeh geed bh shig bna
      5.225.222.10
      Мэдэгдсэн Хариулах
    • Наранбаатарт 2016-04-02 07:37:03
      Чи шунахай юумнууд малчдаар бизнес хийнэ гэж горьдсоны гарз биз. Худлаа дээд сургуулийн диплом малчдад хэрэггүй. Тэд нар чинь чам шиг дипломны хинээтэй юмнаас и...
      150.129.140.119
      Мэдэгдсэн Хариулах
      • ккк 2016-04-03 05:57:18
        наранбаатар аа үгний учрыг эхлээд ойлго. дандаа шууд утгаар ойлгох юм хэзээ ухаан сууна аа
        202.21.106.140
        Мэдэгдсэн Хариулах