Г.Баярсайхан: Малчдын хойч үеийг бэлтгэх зайлшгүй шаардлага байна
Хөдөлмөрийн сайдын санаачилгаар залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг сургах, ахмад үеийн малч ухааныг өвлүүлэх сургалтын агуулга, арга хэлбэрийг тодорхойлох зорилготой зохион байгуулсан “Малчны залуу халаа” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр ГХЯ-ны хурлын танхимд боллоо.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчдын залуу халааг бэлтгэх, малч ухааныг өвлүүлэх арга замыг тодорхойлох төрийн бодлогод малчдын санаа бодлыг тусгахад оролцоно уу гэсэн урилгыг  Хөдөлмөрийн яамнаас малчдад илгээсэн юм. Тэр дагуу энэ удаагийн уулзалтад Төв, Хэнтий, Баянхонгор, Дундговь, Булган зэрэг аймгаас 120 орчим хүн ирсэн.

Урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэн малчдад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан талархал илэрхийлж хэлсэн үгэндээ Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 30 орчим хувийг ажлын байраар хангадаг гэдэг утгаараа төрийн бодлогын төвд байдаг. Тэгээд ч улс орны эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбараар төсөөлж харахаас илүүтэй буянт мал сүргийнхээ ашиг шимийг дээшлүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтийг сайжруулж, малчид, фермер эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэмүү өртөг бий болгоход анхаарах шаардлага тулгарч байгааг онцолсон юм. 

Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь малчдад мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах, хадлан тэжээл бэлтгэх, сүү цагаан идээ болон мал аж ахуйн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилготой юм. Уг хөтөлбөрт зөвхөн 2015 онд нийт 2385 малчин өрхийн 4497 иргэнийг хамруулж 6,4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс малжуулах арга хэмжээнд нийт 1194 өрхийн 2399 малчныг хамруулсан.

Мөн мал маллах сургалтанд 252 малчныг хамруулж, малын хашаа хороо барих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах дэмжлэг туслалцааг 269 малчинд үзүүлж, шавь сургалтыг  16 малчин өрхөд явуулан 20 дадлагажуулагч малчныг хамруулсан байна. Малчдын дунд зохион байгуулсан аж ахуй эрхлэлтийн сургалтанд 497 малчин өрхийн 547, туршлага солилцох уулзалтанд 314 иргэн оролцжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2016-04-02 06:42:30
    Ìàë÷èíû ñóðãàëò õèéíýý õººðõèé ç¿ãýýð ñóóõààð òýìýý õàðèóë ãýæ íýã ¿ã áèéäýý