Б.Түвшинбат олимпийн эрхээ авлаа
“Рио-2016” олимпийн  наадмын эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээн эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Чянь Ань хотноо  зохион байгуулагдаж байна.

Манай тамирчдаас таван боксчин энэхүү тэмцээнээс олимпийн эрхийн төлөө тулалдахаар шалгарч үлдээд байсан юм. Ингээд ширэн бээлийтнүүд маань шийдвэрлэх тулаануудаа ээл дараалан хийж, дөрвөн тамирчин олимпийн эрхээ авлаа.

Өчигдөр манай гурван боксчин рингэнд гарсан бөгөөд  49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 69 кг-д Б.Түвшинбат нар өрсөлдөгчөө ялж, Рио-г зорих эрхтэй боллоо. Харин 75 кг-д тулалдсан Н.Шинэбаярын хувьд олимпийн эрхийн төлөө хүрэл медаль хүртсэн Австралийн Дэниел Льюистэй тоглож 3:0-ээр /30:27, 29:28, 30:27/ хожигдсноор олимпийн эрх хүртэж чадсангүй. 

Харин манай тамирчин  Б.Чинзориг /64 кг/,Д.Отгондалай /60 кг/ нар аваргын төлөө хүч үзнэ. 

Энэ удаагийн тэмцээнд Риогийн зуны олимпийн наадмын эрхийн төлөө 35 орны эрэгтэй 180, эмэгтэй 46 боксчин өрсөлдсөн юм.  Ингээд жин тус бүрдээ финалд шалгарсан хоёр тамирчин  шууд  олимпийн эрх хүртэх бол, хүрэл медаль хүртсэн тамирчин нэг тоглолт хийж эрх хүртсэн юм. 

Энэ удаагийн тэмцээнээс эрх хүртэж чадаагүй тамирчдын хувьд 2016 оны зургаадугаар сарын 14-26-нд Риогийн зуны олимпийн эрх олгох дэлхийн хэмжээний сүүлчийн тэмцээн Азербайжаны Баку хотод болно. 49 кг-д хоёр, -91, 91кг-д тус бүр нэг,  52кг-аас 81кг-д тав эрх нийт 39 тамирчин олимпийн эрх хүртэх учиртай.
Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.