“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д мэдэгдэл хүргүүлжээ
ШӨХТГ-Т “Дэнж хотхон” Орон сууцны контороос өр авлагаа авах зорилгоор тус конторт харъяалагдах СБД-ийн 9 дүгээр хорооны 62 дугаар байр, 11 дугаар хорооны 52, 54 дүгээр байр, БЗД-ийн 1 дүгээр хорооны 8 дугаар байр, 4 дүгээр хорооны 50, 8.1 байруудын дулааныг хязгаарласан гэсэн гомдол ирсний нөхцөл байдлыг судалжээ.

Тус компани нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 дэх “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 дах “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтыг тус тус зөрчсөн байсныг тогтоож 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12.00 цаг дээрх байруудын дулааныг өгч зөрчлийг арилгуулсан аж.

Ийнхүү компани хоорондын зөрчлийн улмаас дунд нь хохирч байсан иргэд дулаанаа авч, харин зөрчил гаргасан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дахин ийм зөрчил гаргахгүй гэдгээ мэдэгдлээ.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Saikhnaa 2016-04-01 13:58:59
    Дулааны өрөө төл гэж шаардахад наад бичээд байгаа заалтууд чинь хамаарахгүй. Бүтээгдэхүүнээ өгсөн газар нь буруутан болох нь уу
  • erke 2016-04-01 12:22:33
    Оршиг суугчаас авсан мөнгийг нь эргэлдүүлээд байхаар чинь тасалж л таараа. Мөнгө угаагаад байгаа гарууддаа хэлбэл таарна.