Хойд Солонгос дахин пуужин харвалаа
Умард Солонгос улс өнөөдөр зүүн этгээдийн Хамгён аймгийн  нутгаас Япон тэнгисийн зүг нэг удаа пуужин харважээ.  Өмнөд Солонгосын цэргийн армийн мэдээлснээр тус улс богино зайн тусгалт газар-агаар ангилалын пуужин харвасан гэнэ.

Эдүгээ Вашингтонд Цөмийн аюулгүй байдлын тухай чуулган эхэлсэн бөгөөд энэ үеэр АНУ, Япон, Өмнөд Солонгосын удирдлагууд дугуй ширээний уулзалт хийх юм байна.

Тиймээс эдгээр уулзалтад саад хийх гэсэн Пхеньяны ээлжит сүрдүүлэг байж магадгүй хэмээн албаныхан үзэж буй ажээ.

Түүнчлэн Хойд Солонгос улсад байрлах байршил тогтоох GPS-ын сүлжээнд гэмтэл гарсан бөгөөд  Өмнөд Солонгос улсын цэргийн арми цаашдаа янз бүрийн байдлаар өдөөн хатгасан үйлдэл Пхеньяны зүгээс хийж магадгүй тул аюулгүй байдлаа чангатгасан байна.
 
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.