Г.Ган-Эрдэнэ олимпийн эрх авлаа
“Рио-2016” олимпийн  наадмын эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээн эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Чянь Ань хотноо  зохион байгуулагдаж байна.

Манай тамирчдаас таван боксчин энэхүү тэмцээнээс олимпийн эрхийн төлөө тулалдахаар шалгарч үлдээд байсан юм. Ингээд ширэн бээлийтнүүд өчигдөр шийдвэрлэх тулаануудаа хийж, хоёр тамирчин олимпийн эрхээ аваад байсан.

Тэгвэл өнөөдөр гурван боксчин олимпийн эрхийн төлөө тоглох хуваарьтай байсан. Ингээд  49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ  Энэтхэгийн тамирчин Девендро Лайшрамтай тоглож 3:0-ээр ялалт байгуулж, олимпийн эрхээ авлаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.