Эрүүл мэндийн салбарт тулгамж буй асуудлаар санал солилцов
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Эрүүл мэнд, спортын яам, Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, зарим эмнэлгийн удирдлага, эмч, мэргэжилтэн, Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй өнөөдөр /2016.04.01/ Төрийн ордонд уулзаж эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр улаанбурхан өвчний дэгдэлтийн байдал, авч буй арга хэмжээ, Элэгний С вирус, Харвони эмийг эмчилгээнд хэрэглэсний үр дүн, явц байдал, Элэг шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал, элэг шилжүүлэн суулгахад Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломж, бололцоо ямар байгаа болон Гемодиализын аппаратын хүрэлцээ, хангамжийн талаарх мэдээллийг сонсч харилцан ярилцав.

Эдгээр чиглэлээр урьд нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга холбогдох албаны хүмүүсийг дуудан уулзаж чиглэл өгсөн бөгөөд энэ дагуу ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг энэ удаагийн уулзалтаар сонссон юм. 
 

Улаанбурхан өвчний дэгдэлтийн байдал, авч буй арга хэмжээ

Улаанбурхан өвчний дэгдэлтийн байдал болон авч буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд товч танилцуулга хийсэн.
 

Тэрээр, одоогийн байдлаар дэлхийн 110 гаруй улсад улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байна. Ази болон Европын зарим улс оронд энэ өвчин бүртгэгдэж байгаа. Манай хөрш хоёр орны хувьд энэ оны нэгдүгээр сарын байдлаар БНХАУ-д 1366, ОХУ-д 100 орчим улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн. Улаанбурхан өвчин амьсгалын замаар халддаг өвчлөлийн дотроос хамгийн өндөр халдварлалттай өвчин гэж үздэг. Манай улсад 2015 оны 3 дугаар сараас эхлэн улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 36 мянган тохиолдол буюу 10 мянган хүн амд 120 тохиолдол бүртгэгдээд байгаа. 2016 оны 2 дугаар сараас өвчний дэгдэлт дахин нэмэгдэж эхэлсэн. Өвчлөлийн насны хувьд 53 хувийг 15-29 насны хүн ам эзэлж байгаа бол найм хүртэлх сартай буюу вакцинд хамрагдаагүй хүүхэд 15 хувийг эзэлж байна. Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэг Элэг шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал, элэг шилжүүлэн суулгахад Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломж, бололцоо ямар байгаа жүүлж байна. Сая Засгийн газрын 159 тоот тогтоолоор хоёрдугаар шатны нэмэлт дархлааж Элэг шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал, элэг шилжүүлэн суулгахад Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломж, бололцоо ямар байгаа уулалтад шаардлагатай мөнгийг шийдэж өгсөн. Эрүүл мэнд, спортын яаман дээр эмнэл зүй, санхүү, нөөцийн багийг байгуулан нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ, мэргэжил арга зүйн тусламж үйлчилгээг үзүүлээд явж байна. Халдварт өвчин судл Элэг шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал, элэг шилжүүлэн суулгахад Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломж, бололцоо ямар байгаа алын төвд нэн шаардлагатай байгаа 350 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шууд худалдан авах гэрээ байгуулан хангахаар ажиллаж эхлээд байна. Мөн хүн амын аль бүлэгт дархлал сул байгаа талаар судалгаа хийх шаардлагын дагуу ажлууд хийгдээд явж байна гэлээ.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, энэ өвчин олон оронд дэгдэлттэй байгаа юм байна. Манай улсад өвчний гол дэгдэлт юунаас болж үүссэн талаарх онош тавьсан эсэхийг тодотгосон юм. Халдварт өвчний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэл хариултдаа, энэ өвчин нь амьсгалын замаар халддаг. Дэлхий нийтэд энэ өвчин устаагүй тохиолдолд хаанаас ч гарч болно. Ялангуяа манай хөрш хоёр улс болон бүс нутгийн 16 оронд энэ өвчний дэгдэлт гарч байгаа. Вакцины хамралт хэдийгээр өндөр байлаа ч амьд вирусын вакцин учраас дархлалт тогтоцын түвшин 80 хувьтай байдаг. Иймд жил бүр тодорхой 20-25 дархлаагүй хүн ам үлддэг. Энэ нь дархлаагүй хүн амын нягтрал үүсэх боломж үлддэг гэв.

Элэгний вирусын Харвони эмийг эмчилгээнд хэрэглэсний үр дүн, явц байдал

Элэгний вирусын Харвоны эмийн хамрагдалт ямар байгаа болон эмийг худалдан авахад өвчтөн зуун хувь өөрөө төлбөрөө гаргаж байна уу, эсвэл ямар нэгэн хөнгөлөлт эдэлж байна уу гэдгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт асуув.

Эрүүл мэнд, спортын яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн М.Оюунчимэг хариултдаа, өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд эхний эм буюу 1600 ширхэг эм орж ирсэн. Одоогоор 1510 хүн эмчлэгдээд явж байгаа. Хоёр дахь шатны эм 4 дүгээр сарын 15-нд орж ирнэ. Энэ үед хяналтын эмч нар эмчлүүлэх хүсэлт бүхий хүмүүсийн шинжилгээ, холбогдох бичиг баримтыг цуглуулж бэлтгэл ажлыг хангаж байна. Нэг курс эмчилгээ буюу 3 сарын хугацаанд хэрэглэх эмийн үнэ 1200 ам.доллар байгаа. Энэ нь дэлхийн түвшингээс 98 хувийн хөнгөлөлттэй орж ирсэн гэлээ. Мөн энэ асуудлаар Эрүүл мэнд, спортын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Сангийн яамны зарлагын хэлтсийн дарга М.Хуягцогт, Оном сангийн төлөөлөл Д.Наранбаатар нар тайлбар өгөв.
 

Энэ асуудлаар Ажлын хэсэг бодит байдалд тулгуурлан судалгаа хийж, тооцоо судалгаа гарган шуурхай ажиллаж 4 дүгээр сарын 20-нд дахин танилцуулахаар тогтов.

Элэг шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал болон элэг шилжүүлэн суулгахад Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломж, бололцоо

Нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгахад 75-80 сая төгрөгийн зардал гарч байна гэсэн яриа байгаа бол Хавдар судлалын үндэсний төв үнэгүй элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулна гэж зарласан нь ард иргэдийн дунд буруу зөрүү ойлголттой байгаа юм.

Иймээс энэ талаарх тайлбарыг уулзалтын үеэр сонсов. Хавдар судлалын үндэсний төвийн дарга Л.Төмөрбаатар өгсөн тайлбартаа, жилд нийт 2200 гаруй хүн элэгний хорт хавдраар өвдсөн судалгаа байна. Элэг шилжүүлэн суулгахаас бусад түвшний эмчилгээний асуудлыг манай эмч нар үндсэндээ шийдсэн. Манай дараагийн зорилт бол элэг шилжүүлэн суулгах. Гэхдээ өнөөдөр Нэгдүгээр эмнэлэг дээр элэг шилжүүлэн суулгаад эхэлсэн. Харин тэнд элэгний хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгаагүй байгаа. Иймд энэ технологийг Хавдар судлалын үндэсний төв өөр дээрээ нэвтрүүлнэ. Яагаад энэ мэдээлэл гарах болов гэвэл Шинжлэх ухаан технологийн санд элэгний хорт хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах нутагшуулах төсөл бичсэнээр төслийн санхүүжилт болох 400 сая төгрөгийг авсан. Төслийн гол зорилго нь гурван жилийн хугацаанд 20 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх төлөвлөгөөтэй. Энэ тухай гол нь ярьсан. Энэ бол ганцхан энэ жил хийх асуудал биш. Өнөөдөр хорт хавдартай хүн гэхэд жилд шинээр оношлогдож байгаа хүмүүсийн 5 орчим хувь нь элэг шилжүүлэх шаардлагатай гэж үзэхэд жилдээ 130-150 хүн зөвхөн хорт хавдрын улмаас элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа. Монголын эрүүл мэндийн салбарт өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хичнээн ажиллаа ч гэсэн хангах боломжгүй байгаа. Гэхдээ гадагшаа явж байгаа иргэдийн тоог бууруулах ёстой. Тэдэнд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулах шаардлагатай гэдэг үүднээс энэ төслийн хүрээнд хийгдэх 20 хагалгааг тухайн өвчтөнөөс аль болох зардал авахгүй байхаар, зарим хэсгийг нь төсөвт суулгах, зарим хэсгийг нь олон нийтээс хандив цуглуулах байдлаар хийе гэсэн зорилт тавьсан. Тиймээс энэ хагалгааг огт үнэ төлбөргүй хийх боломжгүй, дийлэхгүй. Зөвхөн эм хэрэгслийн зардал гэхэд 50-60 сая төгрөг гарахаар байгаа. 2016 онд эхний тохиолдлыг хийхээр төслийн хүрээнд төлөвлөсөн. Өвчтөнөөс гарах эрсдлийг бууруулья гэсэн зорилт тавьсан. Харин зарим хэсэг нь буруугаар ойлгосон юм билээ. Одоо танай дээр очерт бичүүлья гэж бидэнд хандаж байгаа. Өвчтөнийг явц дунд судалж байж авна. Өнөөдөр 20 жагсаалтыг гаргах ямар ч боломжгүй байгаа. Учир нь энэ хагалгаа нь гурван жилийн хугацаанд хийгдэх хагалгаа юм гэв.

Хавдар судлалын үндэсний төв мэдээлэл өгөхдөө болгоомжтой хандаж, тодорхой мэдээлэл өгөхгүй бол нийгмийн уур амьсгалд буруу нөлөө үзүүлнэ гэдгийг Байнгын хорооны дарга  санууллаа.

Гемодиализын аппаратын хүрэлцээ, хангамжийн талаар

2016 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээний нийт төрийн өмчийн 19, хувийн хэвшлийн 6 нийт 25 эмнэлэгт 113 гемодиализийн аппарат ажиллаж байна. Үүнд 429 хүнд архаг гемодиализийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тооцоогоор 90 гаруй иргэн гемодиализийн аппаратад хамрагдаж чадахгүй хүлээгдэж байна. Үүнээс орон нутагт 26, нийслэлд 64 өвчтөн байна. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. 2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2, Булган, Хэнтий аймгийн эмнэлэгт тус бүр 2, нийт 6 геомдиализийн аппаратын машин суурилуулах ажлыг эхлүүлээд байна. Мөн нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт тус бүр 4 гемодиализийн машин суурилуулах ажлыг хангаад байна. Гемодиализийн аппаратад орж байгаа иргэдийн ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд Эрүүл мэнд, спортын сайдын тушаалын дагуу ажиллаж байна гэдгийг Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд танилцуулсан юм. Мөн энэ асуудлаар уулзалтад оролцсон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгөв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, өнөөдрийн уулзалтаар ярих ёстой асуудлаа бүрэн ярилцаж санал бодлоо солилцсоныг онцлоод, ажлын ахиц дэвшил байгаа ч цаашид энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа шуурхайлж, ахиц дэвшил гарган ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • худалч 2016-04-02 02:27:30
    та нар битгий худлаа яри зөв зохион байгуулаагүй учраас та нар энэ өвчнийг гаарулсан
  • zochin 2016-04-02 00:34:43
    Tarisan huuhduudig dahij vaktsindaj baihaar zaluu humuusee tarihgui yasiin.EMY -nii teneg mergejilten avgai nar.