Шинэ тансаг зэрэглэлийн онгоц: Skyacht One
Саудын арабын ханхүү Алвалийд Бин Талал Алсаудын эзэмшдэг А380 загварын агаарын хөлөг онгоц нь дотроо 20 хүний багтаамжтай тохь, тухтай өрөөнүүдээс гадна 2 автомашины гараж, мөргөлийн өрөө зэрэг онцгой хэсгүүдтэй. Энэхүү онгоцны дотоод заслыг хуучин Дисней компанид ажиллаж байсан Эдди Соттог гэх хүн хийж гүйцэтгэжээ.









Тансаг зэрэглэлийн зүйлс бүтээдэг компани, дизайнерууд ихэвчлэн орчин үеийн шийдэлтэй бүтээл хийж, ирээдүй рүү тэмүүлсэн хандлагатай санаа гаргадаг. Харин тэгвэл энэ Skyacht One онгоцыг бүтээгчид илүү өнгөрснийг санагалзсан, ХХ зууны дунд үеийн сонгодог хэв загвараар тансаг уур амьсгалыг бий болгожээ. Энд ямар ч орчин үеийн товчлуур, тохиргоо байхгүй бөгөөд маш хуучинсаг загвартай. Тэгэхдээ онгоцны угаалгын өрөөний цорго, усан онгоц зэрэг жижиг зүйлс хүртэл маш уран нарийн хийцтэй. Онгоцыг торгон хивс, честэрфильд загварын буйдангаар тохижуулснаас гадна хамгийн гол зүйл болох цонхыг дээд зэргийн улаан зандан модоор хийжээ. Хэрэв хэн нэгэн ийм онгоцтой болохыг хүсч байгаа бол 83 сая доллар төлөхөд мөрөөдөл биелэх юм байна.





 Эх сурвалж: Moto.mn - Экспертийн индэр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.