Сайд, дарга нарыг томилохоосоо өмнө 3 үеийн намтарт ач холбогдол өгдөг байя
Аливаа байгууллагад ажилд ороход хүн бүрээс гурван үеийн намтар гэж авдаг. Гэвч түүний ач холбогдол үнэндээ бага. Яахав хувийн хэвшилд ач холбогдол нь төдийлөн сонин биш байж болох. Харин төрийн байгууллагуудад ажиллах гэж байгаа боловсон хүчнийх нь намтар түүх хамгаас чухал байх ёстой.

Уул нь анх л сургуульд ороход л гурван үеийн намтар түүх авдаг. Би ч өгч л байсан. Энэхүү намтраар тухайн хүний гэр бүлийн хүмүүс юу хийдэг ямар хүмүүс байдаг, аав, ээж нь юу хийдэг, эмээ өвөө нь хаанахаас гаралтай хэн гэгч байв гээд бүгд илэрхий болох учиртай.

Нэг үгээр тухайн хүн  хувьсгал хийгчдийн, феодолын, хаад ноёдын, лам нарын, манж хятадын, гадаадын тагнуулч, эсвэл хоноцын,эсвэл хэлмэгдэгсдийн, Улсын баатрын, эдгээрийн хэнийх нь удам угсаа вэ гэдэг тодорхой болно.

Тэгвэл өнөө цагт өндөр албан тушаалтнуудын дунд хамгийн ихээр яригдаж, хэн нэгний амны бай болдог асуудал бол эрлийз, хурлийзийн асуудал.

Угаас Улаанбаатар хот маань нэг үе Хятад иргэд олонтой байсан .Иймээс өнөө цагт тэдний ур удам байж л байгаа. Иймээс өнөөдөр яригдаж байгаа эрлийз, хурлийзийн асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн өндөр албан тушаалд ажиллахаар сонгогдож байгаа хүмүүсийн гурван үеийн намтарт ач холбогдол өгдөг болмоор байна. Бүр болохгүй бол таван үеийн намтрыг нь авсан ч буруудахгүй шүү дээ.

Өнөөдөр амтай бүхэн үндэсний аюулгүй байдлын тухай ярьж байна. Монгол Улсын аюулгүй байдлыг эрлийз, хурлийз нөхдүүд уландаа гишгэчиж байна гэх мэтээр ярьдаг. Тэгвэл энэ асуудлыг эцэслэх арга бол гурав эсвэл таван үеийн намтрыг авч ач холбогдол өгөн судлах. Үнэхээр болохгүй бол тухайн албан тушаалд нь суулгахгүй байх арга хэмжээг хүртэл авч болмоор.

Монгол хүн монголоороо л үлдэх хэрэгтэй. Иймээс төрийн өндөр албанд гарахаар зүтгэж байгаа хүмүүсийн намтар түүхийг судладаг тусгай байгууллага байхад ч болох юм шиг ээ.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • муухай монгол 2014-06-26 17:36:09
    Маш зөв санаа даа. Сүүлийн үед хэн нь хэн ве? гэдэгт бүх хүн эргэлздэг болсон яагаад гэвэл төрийн өндөр албан тушаалын зарим хүмүүс маш эргэлзээтэй бна. хэн бэ? гэдгийг манайхан бараг л гадарлаж байгаа даа.
  • Ядамдорж 2014-06-26 15:52:48
    Соц-ын үед бүгд л малчин гээд бичиж өгдөг байсан, одоо бүгд Боржигон гээд бичиж өгнө. Ямар хэрэг байна.
  • монгол иргэн 2014-06-26 13:51:26
    Тийм төрийн жижигхэн шуурхай,хүнд сурталгүй хэлтэс байхад болно.Тэнд ажиллагсад шударга хүмүүс байх зайлшгүй шаардлагатай.Яагаад гэвэл албан тушаал горилогчид заавал хахуульдах гэж оролдоно.Ийм олон орны туршлага бий.Намтар нь бүдэг ямар ч манай иргэд бай
  • зөв 2014-06-26 09:58:24
    санал нэг бн. Юань гүрний Хятадын үр удмыг төрийн албанд ажиллахыг хориглож байсан түүх бий шүү. гол нь намтарын үнэн болохыг баталгаажуулж, нотлох нь л асуудал болох вий дээ.
  • mongolO 2014-06-26 08:50:14
    ediin zasag ni yamar baixaas ilvv tusgaar uls baix ni ilvv chuxal baimaar yum. xvnii erxeer jargaxaas uuriin erxeer zow gej!!! deedes mini surgasan. mongol uls gej baixgvi boloxiin bol tumur zam ediin zasag gej yarix xereggvi bolno. iimees gol shugamaara
  • sorivt 2014-06-26 08:44:04
    sain sudlah heregtei gehdee shineer baiguullaga baiguulna gedegch bishee unuudur ediinzasag ymar bga bilee tertee tergui tagnuulin tuv gazar gej bga sh de teriig ajild n oruulaach
  • архив 2014-06-26 08:28:37
    төрийн том албан тушаалтанг томилохдоо архив ухаж намтрыг нь баталгаажуулдаг байвал?
  • зочин 2014-06-26 07:36:10
    Энэ бол маш зөв асуудал шүү.Улсын эрх ашигт хамгийн их хамаатай.
  • иргэн 2014-06-26 06:22:51
    Аянга гуай өөрөө гурван үеийн намтараа яг үнэнээр нь мэдэх болов уу. худлаа л бичиж өгдөг байсан шүү дээ. Ядуу ард малчин, халх, хохь тайж гэдэг л байсан шүү дээ. Хүн тэгээд үнэн намтараа өгөх үү. удам сайтай гэж юуг хэлэх гээд байна даа. мөнгөтэй хүнийг
  • ард 2014-06-26 04:37:17
    Зөв л сэдэв хөндсөн байна. Үр удам сайтай байж төрийн чигч шулуун хар хайрцагны бодлого нь зөв байна шүү дээ. УИХ-ын гишүүд, сайд, ерөнхийлөгч нараас 5 дээш үеийн ургын бичгийг нь шалгаж байж нэр дэвшүүлдэг болвол яасан юм бэ? Гэхдээ үүнийг нийтэд зарлаад