Татварын буцаан олголтыг ирэх долоо хоногоос олгоно

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар иргэн орон сууц  худалдан авсан, эсвэл сургалтын төлбөрөө төлсөн тохиолдолд түүний 10 хүртэлх хувийг буцаан авдаг билээ.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 75 мянга 395 иргэнд 45.8 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг хийхээр баталгаажуулснаас эхний ээлжид 2016 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс өмнө материалаа өгсөн 11 мянга 750 иргэний 9.2 тэрбум төгрөгийг баталгаажуулсан. Иймээс гуравдугаар сардаа багтааж, татварын буцаан олголтын мөнгийг өгнө хэмээн Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдэгдэж байсан. Тэгвэл энэхүү мөнгө иргэдийн дансанд ороогүй байна.

Тэгвэл Нийслэлийн Татварын газраас нэгдүгээр ээлжийн 11750 иргэний 9,340,417.7 мянган төгрөгийн буцаан олголтыг олгуулахаар Нийслэлийн Санхүү, Төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн хэмээн  мэдээлсэн юм.

Иймээс нэгдүгээр ээлжид орсон иргэдийн татварын буцаан олголтын мөнгө хэзээнээс дансанд  орох талаар Нийслэлийн Санхүү, Төрийн сангийн хэлтсээс тодруулахад “Татварын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаж орно” гэх хариултыг өгсөн юм.

Г.Уянга
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Nomin 2016-04-08 12:25:47
    2r eelj n heze oroh ym bolo
    202.9.40.244
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-04-08 03:09:56
    АВСАН ШИГЭЭ ӨГЧ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. БӨӨН ЯВДАЛ ЧИРЭГДЭЛ БОЛЖ БАЙЖ ХЭДЭН ТӨГРӨГ АВАХ БОЛНО. ТЭГЭЭД НӨГӨӨ ЦӨӨН.ХЭДЭЭ ӨГӨХ ГЭЖ БӨӨН ЮМ БОЛОХЫН
    202.9.40.173
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-04-03 13:20:34
    huduu oron nutagt hezee uguh yum be todorhoi heleechee
    103.57.95.67
    Мэдэгдсэн Хариулах
  • цэ 2016-04-02 11:17:20
    ямар материал материалаа яаж өгдөг юм бэ хаанаас олж мэдэх вэ
    103.26.193.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-01 09:20:25
    зөвхөн улаанбаатрынх орж байгаа юм уу аймаг сумдууд хэзээ орох юм тодорхой мэдээлэл өгөөч
    202.179.31.31
    Мэдэгдсэн Хариулах
  • ehnii eelj 2016-04-01 07:09:15
    3 sard orno geel hudal medeelel uguud baisan oroogui. Sain todruulj baij bichij baildaa setguulchee
    103.229.177.46
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-01 06:13:25
    setguulch ni medee beldsiin bol guitset asuugaad daraagiin eeljnii humuust hezee uguh ve geed asuuchij bolodggui yum bhdaa
    202.131.226.221
    Мэдэгдсэн Хариулах