Гурван боксчин олимпийн эрхийн төлөө тоглоно
“Рио-2016” олимпийн  наадмын эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээн эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Чянь Ань хотноо  зохион байгуулагдаж байна. Манай тамирчдаас таван боксчин энэхүү тэмцээнээс олимпийн эрхийн төлөө тулалдахаар шалгарч үлдээд байсан юм. Ингээд ширэн бээлийтнүүд өчигдөр шийдвэрлэх тулаануудаа хийж, хоёр тамирчин олимпийн эрхээ авлаа.

Тэгвэл өнөөдөр гурван боксчин олимпийн эрхийн төлөө тоглоно. 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ  Энэтхэгийн тамирчин Девендро Лайшрамтай тоглох бол 69 кг-д Б.Түвшинбат Филиппиний Эумир Марсиалтай хүч үзнэ. Харин 75 кг-д Н.Шинэбаяр Австралийн Дэниел Льюистэй тулалдах юм байна.

Шийдвэрлэх тоглолтууд манай цагаар 15:00 цагт эхэлнэ.
Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.