Аз жаргалтай хот ба эрүүл мэнд
Монголд, тэр дундаа Улаанбаатарт та аз жаргалтай амьдарч байна уу. Дэлхийн хөгжсөн, аз жаргалтай гэгддэг хотуудыг харж байхад агаар нь цэвэр, айх аюулгүй, эрүүл хүний төлөө нийгмийг цогцлоосон байх аж. Улаанбаатар хотод энэ бүхэн цогцолсон уу гэвэл учир дутагдалтай. Монголчуудын ийм үнэлгээг харахад сүүлийн жилүүдэд аз жаргалтай хотуудын 156-д Улаанбаатар маань эрэмбэлэгджээ.Аз жаргалтай хотын гудамж талбай гэрэл гэгээтэй, дурсгалт газар, үзвэр, үйлчилгээгээрээ дэлхийд танигдаж ядаж л жуулчдын цуваа тийш тасардаггүй аж. Гэтэл Монголд, Улаанбаатарт маань бүх зүйл эсрэгээрээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлт саарав. Гадаадын хөрөнгө оруулалт NO. Хэчнээн ч аж ахуйн нэгж, үйлдвэр, үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа зогсоов. Ажилгүй, орлогогүй Улаанбаатар болох шахав. Тухайлбал, 2012 онд 202, 2013 онд 513, 2014 оны гуравдугаар улирлын байдлаар 609 компани татан буугдсан мэдээ бий. Тэр хэрээр өчнөөн хүн ажилгүй болж байгаа хэрэг. Үүний нотолгоо нь сүүлийн хэдэн жил нийгэмд гарч байгаа хэрцгий гэмээр дээрэм, аймшигт гэмт хэргийн тоо өссөнд байв.2014 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 398 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 38.2 хувиар өссөн дүн мэдээ байна.Хэзээнээс Улаанбаатарын залуус найз бүсгүйгээ баярлуулах мөнгөгүй болохоороо кинонд гардаг шиг ойр ойрхон банк дээрэмддэг болчихов. Энэ бүхэн бодох л асуудал. Та бидний шийдлийг хүлээж байгаа хэрэг.

Хотуудын аз жаргалын индексыг тооцохдоо хүмүүс нь урт наслаж, сэтгэл дүүрэн амьдарч байгаа эсэх. Боломжит нөөцөө экологид ээлтэйгээр ашиглан, иргэд нь хангалуун амьдрах боломж бүрдсэн эсэхийг харгалздаг гэнэ. Манай улс уул, уурхайн нөөцөө байгаль, хүн малд сөргөөр нөлөөлөхөөр ашиглаад дөрвөн жил боллоо. Одоогийн төрийн эрх баригчдад иргэдийн эрүүл мэнд, аз жаргал падлийгүй болсон цаг даа.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.