ТОСК-д нэмэлт бүртгэл явагдаж байна
“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл 3-р сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Бүртгэлийг ил тод, шуурхай явуулах зорилгоор зорилтот долоон бүлгийн ангилалаар хувааж бүртгэсэн.  Харин өнөөдөр амжаагүй нийт иргэдийг нэмэлтээр бүртгэж байна. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон.

Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулна. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар 3-р сарын 21-30-ний өдрүүдэд нийт 3359 иргэн хандсанаас 1443 иргэн бүртгэлд хамрагджээ.

Тодруулбал, ахмад 544, залуу гэр бүл 175, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувийн байгууллагад ажиллагсад 416, Төрийн албан хаагч187, Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх 11, Өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй 5, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх 18, Хөгжлийн бэрхшээлтэй 87 иргэн тус тус бүртгүүлсэн байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Б.Энхжаргал 2016-04-04 15:26:57
    сайн байна уу?Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг ээж байна.Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа боловч бүртгүүлж чаддаггүй яах вэ?