Төрийн байгууллагуудаас галын аюулгүй байдал хангаагүй 401 зөрчил илрүүлжээ
Нийслэлийн онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Төрийн захиргааны  байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг хоёрдугаар сарын 22-ны өдрөөс гуравдугаар сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулж, шалгалтанд нийт 64 объект хамрагджээ. Шалгалтаар галын аюулгүйн норм дүрэм, стандарт зөрчсөн 401 зөрчил илрүүлж, 80 зөрчил буюу 19.9 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 41, мэдэгдэл ес, танилцуулга наймыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажилласан байна
 
Тодруулбал, Төрийн тусгай хамгаалалтын газрын Их тэнгэр цогцолбор, Төрийн Ордоны үйлчилгээний алба, Засгийн газрын 11 дүгээр байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих 421 дүгээр анги, Урьдчилан хорих төв, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Татварын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Прокурорын газар, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн Тахарын алба, шүүхийн тамгын газар зэрэг 18 байгууллагын нийт 1362 ажилтан, албан хаагч нарт галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2 цагийн танхимын сургалтыг явуулсан байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.