Л.Эрдэнэчимэг: ММС дампуурахад Засгийн газар Тавантолгойгоо шууд барьцаанд өгөх байлаа
Сонгууль ойртох тусам улс төрчдийн асуудал хурцдах шинжтэй. Тавантолгой, Цөмийн хог хаягдал тойрсон асуудлуудаас эхлээд олон асуудал анхаарал татаж буй. Иймээс  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Улс төрийн хүчнүүдээс ганцхан МоАХ л Эв нэгдлийн төлөөх уриатай “Жудагт Монгол хөдөлгөөнөөс зохион байгуулж буй жагсаалд оролцлоо. Ямар учраас цуг цуглаанд нэгдэх болов?
-Энэ цуглааныг дэмжиж оролцож байгаа. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд жагсаал, цуглаан хийхийг хорьчихоод байгаа юм. Тиймээс манай холбоо дангаараа жагсаал хийх боломжгүй болсон. Тэгэхээр “Жудагт Монгол” хөдөлгөөнөөс зохион байгуулж буй цуглаан бол сонгууль хүртэлх сүүлчийн жагсаал болж байна. МоАХ сүүлийн үед болж байгаа улс төрийн зорилготой янз бүрийн бусармаг үйлдлүүдийг хараад тэвчээд сууж чадаагүй. Тэр тусмаа МоАХ руу дайрсан хууль бус баривчлагаануудыг эсэргүүцэж үгээ хэлэхээс аргагүй байдалд орсон.
 
-Юунаас болоод МоАХ руу дайралтууд хийгдээд байна?
-Энэ бол Оюутолгой, Тавантолгой гэсэн томоохон ордын төлөөх улс төр, бизнесийн бүлэглэлийн дайнаас үүдэлтэй. Энэ дайны золиосонд бяр чадал муутай эмэгтэй хүн, хөхүүл эх өртөж байна.
 
-Та бол Тавантолгойн төслийн ажлын хэсгийн ахлагч. Гэтэл өнөөдөр Тавантолгойн дээд байгууллага болох ММС дампуурлаа зарлахад хүрчихлээ?
-2015 онд Тавантолгойн гэрээ өргөн баригдсан. Уг гэрээг цааш үргэлжлүүлэх эсэх талаар гэрээ байгуулахад УИХ-аас ажлын хэсэг гарсан. Би ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Гэрээтэй бүрэн танилцсаны дараа энэ гэрээний ард олон хууль бус зүйлүүд байгааг олж харсан. Нэг үгээр хэлбэл Тавантолгойн төлөөх тэмцэл олон жил үргэлжилж байгаа юм байна гэдгийг мэдлээ. Ер нь 2005 оноос хойш Тавантолгойн асуудал хөндөгдсөн. Тэрнээс хойш улс төр болон бизнесийн томоохон бүлэглэлийн хамгийн том олз мэт харагдаж иржээ.  “ММС” дампуурах гэж байгааг өнгөрсөн жил л хэлж байсан шүү дээ. Нүүрсний үнэ ийм доогуур байгаад байвал дампуурах нь ойлгомжтой байсан.
 
-“Гэрээний ард маш олон хууль бус үйлдлүүд байна” гэсэн гэж тухайн үедээ та хэлж байсан?
- Монгол Улс, Монгол Улсын газар нутаг болоод хувьцаа эзэмшиж байгаа хүн бүрийн баялгийг гадаадынхантай хувааж авах гэсэн хуйвалдааны гэрээ байсан. Энэ гэрээг хийхийн тулд зөвхөн мега төслүүдийг хариуцсан тусгайлсан сайдын албан тушаалыг гаргаж ирээд, тэр албан тушаалдаа М.Энхсайхан гэгч хүнийг томилоод гэрээг үзэглүүлэх гэж оролдсон. Гэхдээ УИХ-аас гарсан ажлын хэсэг хууль тогтоомж зөрчсөн олон зүйлүүдийг олж хараад гэрээг зогсоож чадсан. Уул уурхай, газар ашиглах гээд Тавантолгойн бүх эрхийг Хятадын талд 30 жилээр, дээрээс нь сунгаад 30 жил, бас дахиад 30 жилээр гээд нийтдээ 90 жилийг гадаадынханд эзэмшүүлэхээр заасан гэрээ байсан. Ухаа худаг, Төмөр замын 267 км төмөр замыг 30 жилээр 100 хувь төслийн компанид эзэмшүүлэхээр заасан байлаа. Ийм л гэрээг зогсоосны төлөө өш хонзонгоо элдэв аргаар авч байна. Гэрээг үргэлжлүүлэх гэхээр дунд нь саад тотгор болж байгаа хүмүүсийг зайлуулах гэсэн арга хэмжээ. 20 гаруй жил нам дамнасан улс төр, бизнесийн бүлэглэлийнхнээс салахгүй бол Монгол Улс цааш хөгжихгүй.
 
Та түрүүн өш хонзонгоо эмэгтэйчүүдээр аваад байна гэсэн. Яагаад ингэж болох болов. Ямар учраас?
-Эрчүүд бие биенээ дийлэхгүй болохоор эмэгтэйчүүд рүү давшилдаг тод жишээ байдаг шүү дээ. Тиймээс л эрчүүдийг нь дийлэхгүй болохоор аль сул дорой эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж байна.
 
 
-Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг батлан даалтад гаргачихлаа. Батлан даалтад гарсан хэдий ч түүний хоригдож байсан хугацаа, хохирлыг хэрхэх бол. Та юу гэж бодож байна вэ?
-Олон хүн хилс хэргээр, улс төрийн золиос болж хоригддог. Гэтэл хэзээ ч улс хилсээр хоригдож байсан хүмүүсийн хохирлыг төлдөггүй шүү дээ. Энэ хооронд ой долоохон сартай хөхүүл хүүхэд давхар хэлмэгдлээ. Хүүхэд хөхнөөсөө холдоод ямар хохирол амсаж байгаа, шоронгийн хүйтэн өрөөнд 50 гаруй цаг өлсгөлөн зарласан эмэгтэй эрүүл мэндээрээ яаж хохирсонг нөхөж баршгүй. Энэ үнэхээр харамсалтай. Яллагдагчаар татсан гэдэг бол энэ хэрэг дууссан гэсэн үг биш. Дахиад хэзээ ч баривчлахад бэлэн байгаа гэж харж байна.
 
-“ММС” дампуурлаа зарласан ч Тавантолгойн гэрээ цааш үргэлжилнэ гэх яриа гарч байна.Үүнд та юу хэлэх вэ?
-“ММС”-гийн ард Монголын төдийгүй Хятадын улс төр, бизнесийн томоохон бүлэглэл байгааг дахин дахин хэлье. Тэд өөрсдийнхөө хөрөнгө оруулсан компанийг авч үлдэхийн тулд гэрээг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа. Гэрээг цааш үргэлжлүүлнэ гэж хэлж байгаа нь “ММС” болон “Энержи ресурс”, “Шинхуа” группд Тавантолгойгоо өгөх гээд байна гэж харагдаж байна. Тэгэхээр энэ компанийг дампуурлаас аврах ганц арга зам нь Тавантолгойн гэрээг үргэлжлүүлэх гэж би хувьдаа хардаж байгаа. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарал тавьж байна. Нүүрсний үнэ 25 ам.доллар байгаа. Нүүрсийг 100-150 ам.доллар байхад ашиглаж чадаагүй. Тэр үед Ухаа худгийг эзэмшиж байгаа “Энержи ресурс” компани л ашиг хүртсэн. Тэд менежментээ зөв хийж чадаагүй. 1.3 тэрбум ам.долларын зээл аваад хөрөнгө оруулалтаа ашигтай хийж чадаагүйгээс дампуурлаа зарлахад хүрч байна.
 
Хэрвээ үнэ өндөр байхад Тавантолгойгоо бүхлээр нь эргэлтэд оруулж чадсан бол өнөөдрийн хямралтай нүүр тулахгүй байх байсан. Харамсалтай нь том Тавантолгойгоо явуулахгүйгээр зөвхөн өөрсдийнхөө эзэмшиж байгаа Ухаа худгийг явуулахын тулд том Тавантолгойг зогсоосон байдаг. Тэгэхээр том Тавантолгой нүүрсний үнэ өстөл өнөөдрийнхөө ажиллаж байгаа хэмжээгээр ажиллаж байхад болно. Удахгүй үнэ өсөх байх. Тэр үед том Тавантолгой хөдлөх ёстой. Харин өнөөдрийн хийсэн гэрээний дагуу ажиллаж болохгүй.
 
-Тавантолгойн төслийн компаниуд хэд хэдэн хувийг эзэмшдэг юм бэ?
-Төслийн компани гэж “Энержи ресурс” болоод Хятадын “Шинхуа” гэгч төрийн өмчит компани байдаг. “Энержи ресурс” 51 хувь, “Шинхуа” 49 хувийн хөрөнгө оруулагчаар ордог. Эндээс “Энержи ресурс” Монголын компани мөн үү, биш үү гэж үзэхээр эргэлзээтэй. Тэнд байгаа Монголын компаниуд 50 хүрэхгүй хувийг эзэмшиж байдаг. Тэгэхээр “Шинхуа”-тай нийлэхээр гадаадын хөрөнгө оруулагчид, тэртусмаа Хятадын тал 70 гаруй хувийг эзэмшихээр харагдаж байгаа юм.
 
“Энержи ресурс”-ийн хөрөнгө оруулагч бол “ММС” 100 хувь, харин “ММС”-ийн хөрөнгө оруулагч нь 44 хувь нь “МСS” холдинг, 4.9 хувийг “Шунхлай”, 3.6 хувийг “Петровис”, 42.3 хувийг бусад буюу гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшдэг.  Өнөөдөр “Энержи ресурс”-ийн төслийн компани нь олон улсын хөрөнгийн бирж дээр дампуурлаа гэдэг нь мэдээгээр гарч байна. Гэтэл гэрээнд хэрвээ энэ компани дампуурах юм бол гэрээг гуравдагч этгээдэд шууд шилжүүлнэ гэсэн байдаг.
 
-Гуравдагч этгээд гэж хэнийг хэлж байна вэ?
-Хэн байхыг бид мэдэхгүй. Магадгүй Шинхуа ч байх магадлалтай. Үүнийг Монгол Улс шууд хүлээн зөвшөөрнө гэсэн гэрээний заалттай байсан. Хэрвээ 2015 онд гэрээнд саад тавиагүй, гэрээ батлагдсан байсан бол өнөөдөр “ММС” дампуурахад Монгол Улсын Засгийн газар Тавантолгойгоо шууд барьцаанд өгөх байлаа. Тиймд гэрээ байсан.
 
-Өнөөдөр Тавантолгой бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж байгаа юу?
-Тавантолгой бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа. Яагаад вэ гэвэл нүүрсний үнэ уначихсан байна. Харин нүүрсний үнэ өсөөд зах зээл дээр ашигтай ажиллах боломж гарах юм бол “Эрдэнэс Тавантолгой” компани өөрийнхөө хүчин чадлаар 100 хувь ажиллах бүрэн боломжтой. Харамсалтай нь энэ боломжийг төр засгийн зүгээс тавьж өгөөгүй. Учир нь цаана нь байгаа “Энержи ресурс” Ухаа худгийг ажиллуулах сонирхол давамгай байгаа учраас “Эрдэнэс Тавантолгой”-г ажиллуулах боломжийг олгодоггүй.
 
-Ээлжит бус чуулганаар цацраг идэвхит хог хаягдалтай холбоотой нэр бүхий дөрвөн конвенцийг хэлэлцэхээр төлөвлөсөн.  Гэтэл нэлээдгүй гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Үүнд mg ямар байр суурьнаас хандаж байгаа вэ?
-Бидэнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг булшлахгүй гэсэн хуулийн төслийг өгсөн. Миний хувьд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга учраас Монгол Улсын байгаль орчин, хөдөө аж ахуй, мал аж ахуйтай зайлшгүй холбоотой гэж бодож байна. Тэгэхээр эл асуудлыг манай байнгын хороогоор оруулахгүйгээр яаравчлан шийдвэрлэх гэж байгааг эсэргүүцэж байгаа.

Ярилцсанд баярлалаа.
 Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гана 2016-05-23 02:51:31
    Ингэж улайн цайм худлаа ярьж иргэдийн төрхийг угааж болохгүй дээ.АН-ын гишүүн,төр түшилцэж байж,өөрийн засгийн газрыг эсэргүүцээд жагсаж байгаа нь инээдтэй.
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-05-17 05:08:28
    4jil suudal bogloj ard irgediin toloo xiisen yumgui suuchixaad ene bas eronxiilogch bolox yum gene yanaa bolowsrol dooguur manai orond ene met ingex n dutaa yu...
    49.0.161.240
    Мэдэгдсэн Хариулах
  • ah 2016-04-08 08:30:34
    gadniihaniig tejeej hoosorsonoos busee changalaad uchiraa ol! !!
    112.72.11.117
    Мэдэгдсэн Хариулах
  • gjj 2016-04-03 04:11:09
    1992 oni undsen huulia oorchilj erh medeld hyazgaar huvi togtooj
    150.129.142.71
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-03 01:06:30
    Ene gereeg dund angiin huuhed unshaad shuud luivriin geree bna. Gedgiig medheer had hulgaachuud yu huts ad bga yum bee. MCs chaina hol gar Shinhua
    202.9.40.19
    Мэдэгдсэн Хариулах
  • gicii zaildaa 2016-04-02 21:49:40
    Huuramc em zardag sulamaa..
    109.134.156.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Шаймий. 2016-04-02 08:20:33
    Яана даа эм найруулагч авгай л мега төслийг гацааж байна ш дээ.Одоохондоо манай нүүрсний цорын ганц худалдан авагч нь БНХАУ байгааг ойлгож л баймаар.
    172.56.20.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-02 04:06:08
    Дампуурах нэг нь дампуураг. Гоншигноод байх шаардлагагүй. Зах зээлийн зарчимаар өрсөлдүүлэх нь жинхэнэ агуу компан гарч ирэх хөрс нь болно.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
    • Шаймий. 2016-04-02 08:47:41
      ЖЕНКО-г хэлээд байна уу? Аргагүй луйвар булхайдаа агуу л даа.
      172.56.20.161
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-02 04:00:53
    Чадал сачий нь хүрэхгүй компан дампуурч л байг чадалтай нэг нь сургамж авч гарч ирэг.Дампуурч байж бусдын чансааг өндөрсгөнө. Сульдаатуудыг заазлах нь зах зээл....
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • davaa 2016-04-01 15:56:19
    Shaadag muu shamii fizda monos chinee damfuurch baigaasurguulid chine hicheel zaah bagsh oldohgui baigaa gesen
    150.129.142.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Төмөр 2016-04-01 10:48:42
    Та бүхэн саад хийгээгүй бол хямд ч гэсэн нүүрс зарагдаад, олон монгол хүн ажилтай хоолтой байх байлаа. Оросын мафийн гар хөлийн угаадсны нохой байсанд талархая....
    103.57.93.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-01 09:03:44
    Сайн байна. Нүүрсчдийн намыг нэг удаа ч гэсэн зогсоож чадлаа. Одоо тэднийг Монголын газрын хөрснөөс арчих хэрэгтэй. Амжилт хүсье. Монголын ард түмэн та бүгдийг ...
    122.201.22.10
    Мэдэгдсэн Хариулах
  • ARDIIGAA GESEN MONGOLCHUUDRUU DAIRCH BNA 2016-04-01 08:58:44
    YAJ CH MUULJ DOROMJILJ BSAN CJ TT TULUU BAYRLALAA.ENHBAYR,BATTULGA 2 BOL MINII HOTNII MONGOL MANAI BANHAR SHUU HUMUUSEE.
    202.70.42.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Ok 2016-04-01 08:43:16
    Энэ жилийн сонгуулиар сонгогчид Эрдэнчимэг мэтийн ийм тэнэг авгай нарыг дахиж сонгохгүй олон ийм мулгуу хүүхнүүд төрд олширвол аймшигтай юм болно. Зика энхболд ...
    202.9.41.198
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-01 06:58:29
    ene aimshgiin avgaig bitgii zuragiin garga xun bitgii ailga
    103.26.194.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-04-01 06:44:58
    Saihanbileg TT-g Chinad uguh gereeg nuutsaar yrgeljlyyleed bga gsn. MAN-han TT-g Chinad uguh gj byyr yhej bna. Ashigtai l bol nam mam hamaagyi bdg um bna.
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-01 03:16:50
    ММС дампуурсан гэж УИХ-н гишүүн нь хүртэл яриад эхэллээ. Компани дампуурах процесс хуулиар хэрхэн явагддаг тухай ойлголт энэ хүнд огт алга.
    64.235.154.34
    Мэдэгдсэн Хариулах
  • hehe 2016-04-01 03:01:44
    Ene avgai yur ni medrelee neg shalguulahad buruudahgyi baihaa,
    63.156.62.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-01 03:00:18
    5 толгойгоо өрөнд өгчихгүй авч үлдсэнд баяр хүргэе. Дахиад өшөө их дайралтууд ирэх ээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • уц 2016-04-01 02:56:19
    МОНОС-ыг дампууруулцгаая. Компани дампуурахад ямар байдгийг мэдэж аваг, энэ Шаамий
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Lutaa 2016-04-01 02:12:12
    Õóöâàà òýãýýä äàðàà íü ìîíãîë óëñàà ºãºõ áàéëàà ãýõ ¿¿
    112.72.12.5
    Мэдэгдсэн Хариулах
  • мсрхахра 2016-04-01 01:29:55
    ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ БИЗНИСийг , монголын эрх ашгийг нүүрсний үнэ 150$ харж болохгүй. олон жилээр харах : та битгий хагаралдуулаад байгаач.ҮҮНИЙГ уншаад нэг юм бодооч....
    202.21.117.34
    Мэдэгдсэн Хариулах