Микронууд үйлчилгээнээс хасагдах уу
Нийслэлийн алслагдсан гэр хороолол руу том оврын автобус явах авто замын зорчих урсгал бага байдгаас шалтгаалан бага оврын автобуснууд иргэдэд үйлчилдэг. Тэгвэл эдгээр автобуснуудын аюулгүй байдал ард иргэдийн болоод албаныхны санааг зовоох болсон юм. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй эдгээр микро автбусны насжилтийн хугацаа дууссан тээврийн хэрэгслүүдийг үйлчилгээнээс хасахаар болоод байгаа юм.
 
Тодруулбал нийслэлийн иргэдэд 353 микро автобус үйлчилж байгаагаас 37 нь хүн тээврийн үйлчилгээ явуулах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, 353 микро автобус үйлчилгээнээс хасагдах юм байна. Дээрх микро автобуснууд 2003 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд ашиглалтын хугацаа нь дууссан тул ийн үйлчилгээнээс хасагдаж байгаа гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдэгдсэн.
 
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2015 онд ашиглалтын хугацаа нь дууссан тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс хасах журам гарсан. Тэгвэл зорчигч тээврийн үйлчилгээний стандартад үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил болсон тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглодог. Одоо нийслэлд үйлчилгээнд явж буй микронуудын хамгийн сүүлийнхийг 2003 онд үйлдвэрлэсэн байдаг байна. Тиймээс энэ онд бүх бага оврын микроны ашиглалтын хугацаа дуусаж байгаа аж.
 
Энэ асуудал өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх байсан ч микроны жолооч нар эсэргүүцлийн жагсаал өрнүүлснээр нэг сараар хойшилж, дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр болсон. Товлосон ёсоор өнөөдрөөс  эхлэн микронууд үйлчилгээнээс хасагдах учиртай. Тэгвэл үнэхээр микронууд үйлчилгээнээс хасагдах уу гэдэг олны анхаарлыг татаж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Долгор 2016-04-01 14:43:21
    Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлээчээ.Ганц нэг хүний эрх ашиг биш нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавиач ээ. Төр төмөр нүүртээ гэдэг шүү.
  • Bold 2016-04-01 11:21:25
    энэ микронуудыг болих нь зөв шүү. Балиар бүдүүлэг новшнууд, дүрмээ мэдэхгүй, даац хэтрүүлнэ, үнээ лур мэдэн нэмнэ, хаа дуртай газраа зогсож хүнээ авна, буулгана...
  • зочин  2016-04-01 07:41:22
    хэт их чихээгүй автобус аюулгүй байдлаа хангасан бол хотын гадагш явуулаач өөрсдөө орилолж ухаан сэхээгүй давхиад байдаг болих хэрэгтэй
  • явж л байг дээ 2016-04-01 03:45:34
    ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ ЖУРАМД НЬ Л АНХААРЛАА ХАНДУУЛААД, ХЭДЭН МИКРОНУУДАА ЯВУУЛААЧ харин тэр юу ч мэддэггүй авто тээврийн хяналтын албадаа л анхаар
  • хотын иргэн 2016-04-01 03:26:13
    микронуудыг бүрэн хааж болохгүй, тэднийг 22-06 цагийн хооронд зөвхөн автбусны эцсийн зогсоолуудаас хотын гадагш гэр хороололд тээвэрт явах зөвшөөрөл өгөх хэрэгт...
  • Sain 2016-04-01 03:12:40
    Odoo yadarsan ard tymnee bodoo. Ediin zasag saijirtal iim haah horigloh zyilee boli