Ц.Элбэгдорж: Хариуцлагагүй байдал эдийн засгийг муухай харагдуулж байна
Монголын эдийн засгийн форум хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж өндөрлөлөө. Сургамж, сорилт, шийдэл уриан дор явагдаж байгаа форумын хоёр дахь өдрийн нээлтийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж нээсэн юм. Гэвч эрхэм Ерөнхийлөгчийн үг өнөөдрийн эдийн засгийн хүндрэл бэрхшээл, ирээдүйг харсан шийдлийг эрэх гэхээс илүүтэй улс төрийн зорилготой, нэг хүнийг дайрч давшилсан маягтай байсан нь чуулганд оролцогчдын бухимдлыг төруулж байв.
 
Тэрбээр, "Би хүндрэлээс удаан хугацаанд зовлонтой замаар гарна гэж бодож байгаа. Эндээс гарах ид шидийн зам байхгүй. Ид шид амлаж байгаа хүмүүсийн үгэнд хууртвал дахиад бид хүндрэлд орно. Манай сонгогчид хэрсүү, өнгөнд хууртахгүй болж байгаа. Улс төрд хариуцлагын тогтолцоо бүрдэхгүй байна. Улс төрд хэцүү ажил хийх гэж ордог гэж бий хэлдэг. Янз бүрийн амьтныг аргалах гэж шийдэл хэрэг болдог. Монголын зовлон гаднаас биш дотроосоо байна. Эдийн засгийн хүндрэл бол Монголд эдийн засгаас биш улс төрөөс болж байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн чуулганаар улс төрийн асуудал ярих ёстой. УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж чадахгүй байна. Цацраг идэвх бодистой холбоотой асуудлаар болно, болохгүй гээд хоёр тийшээ хараад суучихсан байгаа. Ийм зүйлд болгоомжтой ханд гэж би энэ хүмүүст хэлж байгаа. Үүний оронд Хариуцлагын, Төрийн албаны тухай хуулиа ярь л даа. Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэн хүртэл хариуцлагатай байя. Улс төрийн албан тушаал дээр сууж байгаа хүн авлигын зсрэг, муу засаглалын эсрэг хариуцлагын төлөө явдаг байх юм бол шалгалтаа өгч, давж байна гэсэн үг. Үүн дээр ярьж чадахгүй хоёр нүүр гаргаж байвал шалгалтдаа унаж байна. Энэ бол улстөрчийг шалгадаг зүйл гэж бий хардаг. Төрийн албыг хариуцлагатай болгомоор байна. Төрийн албаар дамжуулж эдийн засгийг алдгийг болимоор байна. Төрийн албаар дамжуулж улстөрчид бусниулдгийг болимоор байгаа юм. Үүнийг зогсоох тухай хуулийн төсөл барьсан байгаа. Дэлхийгээр нэг сонгуулийн компанит болж байна. Сонгогдсоныхо дараагаар ийм зарлиг гаргана, эхний сард ийм ийм хуулийн төсөл батална гэж амлаж зүйл байгаа. Тиймээс бид ч эхний сард юм хийх, ямар ямар хууль батлахыг асуух ёстой. Хууль зөрчигдвөл тэр намыг татан буулгадаг байх ёстой. Гишүүн болоод дахиад нэр дэвшээд, хулгайгаа зөрчөөд явж байгаа хүнтэй хариуцлага тооцох уу, эсвэл “газар дээрээ баригдвал” гэдэг хуулиа мөрдөж явах гэж байна уу гэдэг амлалтыг авах хэрэгтэй. Энэ бүхэн байхгүй учраас Монголын улс төр муухай харагдаж, эдийн засгаа ч муухай болгож байна" гэв.
 
Мөн Ерөнхийлөгчийн дараа энэ өдрийн уулзалтын хүндэт зочноор уригдсан Байгалийн баялгийн засаглалын институцийн Ерөнхийлөгч Др.Даниел Кауфман эдийн засгийн чуулганд оролцогчдод хандан сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн энэ өдрийн хуралдаан эмэгтэйчүүдийн манлайлал,            Үндэсний эрүүл мэндийн даатгал, барилгын салбарын хөгжил, аюулгүй хүнс, инноваци-бизнесийн боломж сэдвийн хүрээнд өрнөв.
 
Тухайлбал, эмэгтэйчүүдийн манлайлал салбар хуралдааныг Голомт файнэншил группын гүйцэтгэх захирал Л.Болормаа удирдан явуулав. Салбар хуралдаанд чиглүүлэгчээр оролцож байгаа А.Ундраа "Эмэгтэйчүүд эерэг ханддагатай байж, улс төрд буюу парламентад тийм тооны суудлыг өг гэж шаардахаас илүүтэй эхлээд өөрийгөө хөгжүүлэх ёстой" гэсэн байр суурьтай байлаа. Мөн загвар зохион бүтээгч Ариунаа Сүри “Өндөр хөгжилтэй орнуудад жендерийн асуудлыг хөндөн хэлэлцэх нь их бага, бизнесээ эхлээд хөгжүүлэхэд эмэгтэй захирал байна гэдэг утгаар нь хүлээн авч байгаа зүйл огт мэдрэгддэггүй, хангалттай дэмжлэг авч чаддаг” гэсэн юм. Энэ мэтээр тэргүүлэгчдийн дунд асуулт хариулт  үргэлжилсээр дууслаа. Барилгын салбарын хөгжлийн асуудлыг хөндсөн салбар хуралдаанд банкуудын зээлийн хүү өндөр байгаа, мөн арилжааны хэдхэн банкны аманд багтсан байдал энэ салбарын уналтад асар их нөлөөлж буйг хөндөв.
 
Форумын үйл ажиллагааг УИХ-ын дарга З.Энхболд хааж үг хэлсэн юм.
 
Монголын мэдээ
Б.Эрхэс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-04-16 15:33:10
    Манай ерөнхийлөгч Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар монголчууд бид нийтээрээ нэг алхам ургашаа алхлаа гэсэн санагдана. Бас Монголчууд бид Оюутолгой гэдэг охиноо...
    202.179.31.94
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2016-04-10 08:03:33
    хохинээ монголчууд сонгож байгаа нь сонгогдож байгаа нь мөн таарцан хошгоруулаад байждээ цаадах чин хахахаах нам гээд байдаг хүмүүс иимл байгаамда
    202.9.41.116
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-04-02 14:40:09
    муухай харагдуулж байгаа биш угаасаа муухай байгаа. Үеийн үед байгаагүй арчаагүй төр.
    202.9.41.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-02 03:42:53
    Муухай эдийн засаг муухай харагдахгүй өөр яах юм? Наагуур нь хөшиг татаад сайхан зураг өлгөх гээд байгаа юм уу хаашаа юм?
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Lutaa 2016-04-02 01:09:57
    Ýäèéí çàñàã ç¿ãýýð ìóõàé õàðàãäàæ áàéãàà óíààã¿é ãýæ îéëãî ãýæ çàðëèã ãàðãàõ íýý
    112.72.12.24
    Мэдэгдсэн Хариулах
  • муухай харагдуулагчид зориулав 2016-04-01 10:31:37
    тэнэг мулгуу хүзүүгүй толгой монголыг үнэхээр муухай харагдуулаад байна
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-01 09:14:00
    Элбэгдорж хувийн өс хонзон, эд хөрөнгө, эрх мэдэлдээ солиорчээ. Энхбаяраас бүр илүү ихээр балайрчээ...
    122.201.22.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-04-01 07:32:15
    Hoshgirogch kkkkkkkkkkk
    103.57.95.84
    Мэдэгдсэн Хариулах
  • уртаа 2016-04-01 07:03:36
    дотроосоо хариуцлагагүйгээс хямарч байхад та хаана байсан юм вэ
    180.235.176.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зараа 2016-04-01 06:39:00
    нэрээ мартах шахам гадаад хэсэж хэсэж иртэл гэнэт баахан хариуцлага мэдэхгүй нөхдүүдийн дунд газардчихсан уу. үгүй мөн гайхалтайяа. тэгээд хэн ийм болгочихвоо
    182.160.35.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Ерөнхийлөгч 2016-04-01 06:37:59
    Hамгийн сүүлийн үг үнэн ш дээ банкны хүүг бууруулаач тэгвэл ард түмний нуруунаас их ачаа хаснаааааааааааааа
    183.177.101.98
    Мэдэгдсэн Хариулах
  • b 2016-04-01 06:26:08
    Монгол улсыг дааж давашгүй өрөнд хийсэн АРДЧИЛСАН НАМ Л МОНГОЛ УЛСЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА ДАА.
    203.194.114.143
    Мэдэгдсэн Хариулах
  • BANDAASH SHID 2016-04-01 03:55:41
    HUDALCH OMHII PIZDAA RUU BANDAASH SHIDEHGYI YASIN
    112.138.35.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Лутсүрэн 2016-04-01 03:05:48
    Худлаа ярихаас хэтэхгүй нөхөр юм даа:. Хөөрхий
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Lutaa 2016-04-01 02:07:00
    ¸ðºíõèéëºã÷ºº ýäèéí çàñàã ìóóõàé õàðàãäàæ áàéãàà áîëõîîñ óíààã¿é òà ýíãýæ áîëîõã¿é
    112.72.12.24
    Мэдэгдсэн Хариулах
  • ьтхахрстхис 2016-04-01 01:01:47
    БИЗНИСИЙГ ТОГТВОРТОЙ олон жилээр , алтан үе байдагүй .МОНГОЛЫН эрх ашиг .ТА ЭВИЙГ илэрийлэгч. хагарладуулагч биш. БИЗНЕСийг цаг хугацаа шалгадаг.Б-н зөв шүү
    202.21.117.34
    Мэдэгдсэн Хариулах