Д.Отгондалай олимпийн эрхээ авлаа
“Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээн эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Чянь Ань хотноо зохион байгуулагдаж байна. Манай тамирчдаас таван боксчин энэхүү тэмцээнээс олимпийн эрхийн төлөө тулалдахаар шалгарч үлдээд байсан юм. Ингээд ширэн бээлийтнүүд өчигдөр шийдвэрлэх тулаануудаа хийж, хоёр тамирчин олимпийн эрхээ авлаа.

Тодруулбал тэмцээний 60 кг-д Азийн Наадмын аварга, Азийн аварга ОУХМ Доржнямбуугийн Отгондалай хагас шигшээд Японы Дайсуке Наримацутай тоглож 3:0-ээр ялж олимпийн эрхийн болзол хангалаа. Тэрбээр Рио-г зорих хоёр дахь ширэн бээлийтэн болсон юм. Түүний өмнө тэмцээний 64 кг-д өрсөлдөж буй ОУХМ, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг өрсөлдөгчөө 3:0-ээр буулган авч, олимпийн анхны эрхийг авсан билээ.

Харин өчигдөр рингэнд гарч тулалдсан 69 кг-д хүч үзэж буй Б.Түвшинбат Тайландын тамирчинд 2:1-ээр хожигдож , олимпийн эрх авахын төлөө дахин нэг тулаан хийх үлдлээ. Мөн тэмцээний 75 кг-д хүч үзсэн ОУХМ Н.Шинэбаяр хагас шигшээд дэлхийн аварга Казакстаны Жанебек Алимханулытай өрсөлдөж 3:0-ээр ялагдсан юм. Хүрэл медаль хүртсэн боксчид олимпийн эрхийн төлөө хоорондоо тоглох учир түүнд дахин нэг боломж байгаа юм. ОУХМ Г.Ган-Эрдэнийн хувьд олимпийн эрхийн төлөө дахин тулаан хийхээр боллоо. ТэрбээрУниверсиад наадмын аварга, Азийн аварга, Узбекстаны Дусматов Хасанбойтой тоглож 3:0-ээр ялагдсан юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-04-01 00:53:29
    Баяр хүргэе
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах