Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр тохиож байна
Өнөөдөр “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх өдөр” тохиож байна. Жил бүрийн 6 дугаар сарын 26-ныг дэлхий нийтээр  хар тамхи, мансууруулах бодисын эсрэг дэлхийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улсын хувьд энэхүү өдрийг хар тамхитай тэмцэх үйл ажиллагааны ач холбогдлыг нэмэгдүүлэх, ард иргэдийг мэдээллээр хангах, хор хөнөөлийг сурталчлах зорилгоор уламжлал болгон тэмдэглэдэг билээ.

Мансууруулах бодис буюу хар тамхины хэрэглээгээр эхний байруудыг эзэлдэг хоёр том улсын хооронд манай улс оршдог. Анх 1990-ээд оноос хар тамхины хэрэг манай улсад гарч эхэлсэн бөгөөд 11 гэмт хэрэг бүртгэгдэж байжээ. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг  10 гаруй жилийн өмнө анхны судалгааг хийхэд сэтгэцэд нөлөөлөх бодисыг 45 хүн хэрэглэдэг гэж байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 560 хүрээд байна. 
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.