Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр БЗД-ийн 12 дугаар хороо Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдах барилгын шав тавих ёслол болсон билээ.Энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр “Чулуутын задгай” ТББ, “Монголын оюутан залуучуудын нэгдэл” хамтран хэвлэлийн бага хурал хийж, эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ. Тэд сүүлийн гурван жил Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт үйлчилгээнд сайн дураараа оролцож иржээ.
Гэтэл Засгийн газар, нийслэлээс шийдвэр гарч, тус цэцэрлэгт хүрээлэнгийн найман га газарт барилга барихаар болжээ. Тодруулбал АШУҮС-ийн эмнэлэг, сургалтын цогцолбор барихаар өчигдөр шавыг нь тавьжээ. Ингэхдээ нохойн хошуу, чонын хэл зэрэг ургамал ургадаг моддыг үндсээр нь хугалан авч, барилгын ажлаа эхлүүлсэн байна. Тэд эдгээр моднуудыг сайн дураараа 2013 оны тавдугаар сард тарьж байжээ. Тэд ийнхүү өөрсдийнх нь өнгөрсөн жилүүдэд хийж ирсэн сайн дурын ажлуудыг үнэгүйдүүлж, ногоон байгууламжийг сүйтгэж байгааг эрс эсэргүүцэн 120 гаруй мянган иргэн, оюутан залуусын гарын үсгийг цуглуулан Нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байна.
Залуусын төлөөлөл АШУҮИС-ийн сургалтын цогцолбор болох энэхүү барилгаа тус хорооны дахин төлөвлөлтийн байршил руу шилжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Тиймээс энэ талаар шаардлагадаа тусгаж, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг хэвээр үлдээх боломж байгааг мөн онцолжээ.
Тэд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн цаашлаад нийслэл хотын хоёр дахь том цэцэрлэгт хүрээлэн болох боломжтой. Мөн биологийн шинжлэх ухааны үндэслэлтэй олон олон ургамал, бут сөөгийг энд тарьж ургуулах ажлыг үргэлжлүүлэх нь иргэдийн эрүүл мэндэд ач тустай аж. Учир нь БЗД-ийн нутаг дэвсгэрт “Амгалан” ДЦС ашиглалтад орсноор ойр орчмын агаарын бохирдол өнгөрсөн өвөл эрс ихэссэнийг хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон юм.
Түүнчлэн залуусын төлөөлөл АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолбор барих ажлыг огт эсэргүүцээгүй, харин ч оюутан залууст хэрэгтэй эмнэлэг барих гэж байгаа нь сайшаалтай. Харин уг барилга барих газар нь өөрөө шинжлэх ухаан, амралтын цэцэрлэгт хүрээлэн байгаа нь л асуудал үүсгэж байна. Нийслэлийн удирдлагууд тогтоол, шийдвэрээ эргэн харж боломжит газар луу шилжүүлж баривал хэн хэнд нь тустай гэлээ.
Хэрвээ тэдний энэхүү шаардлага, санаачилгыг хүлээн авахгүй бол үргэлжлүүлэн тэмцэх болно хэмээн хэвлэлийн хурлын төгсгөлд залуусын төлөөлөл онцоллоо.

Б.Сансар
olloo.mn