779 иргэнд ипотекийн зээлийг таван хувийн хүүтэйгээр олгожээ
Арилжааны банкууд ипотекийн зээлийн шинэ журмын дагуу гуравдугаар сарын 15-аас эхлэн таван хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Энэ хүрээнд арилжааны банкууд иргэдэд ипотекийн зээлийг тав болон найман хувийн хүүтэйгээр олгож буй.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд банкууд нийт 2669 иргэний 163.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан байна. Үүнээс 779 иргэнд 36.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг жилийн таван хувийн хүүтэйгээр олгожээ. Мөн 1363 иргэнд 87.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг жилийн найман хувийн хүүтэйгээр олгосон байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууц болон 21 аймагт нийт 532 зээлдэгчийн 22 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн хүүг 8-аас 5 хувьд шилжүүлжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.