Нэгэн үе нийтийн дууны ханхүү, гүнж хэмээн нэрлэгдэж Монгол түмнийхээ сонорыг хамтын уран бүтээлээрээ мялааж явсан хос дуучид нэг л өдөр тус тусын зам мөрийг хөөсөн. Ингээд тэд 13 жилийн дараа дахин тайзнаа хамтдаа гарч, тоглолтоо хийсэн нь үзэгч сонсогчдынх нь магнайг тэнийлгэсэн. Хоёр гавьяат нийслэлд хоёр өдрийн тоглолт зохион байгуулсан бөгөөд Бөхийн өргөө пиг дүүрэн үзэгчтэй байлаа.
Харин тэд энэхүү тоглолтын орлогоо малчин ард түмэндээ хандивлахаар шийдсэн нь мөн л олны сэтгэлийг хөдөлгөсөн. Ингээд тэдний тоглолтын орлогоор авсан өвсийг тонн тонноор нь ачин орон нутаг руу хүргүүлэхээр өнгөрсөн долоо хоногт тээвэрчид замдаа гарсан билээ.
Харамсалтай нь сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон өвс нь очих ёстой малчид дээрээ очихдоо ихээхэн саадтай байжээ. Тодруулбал Увс аймар руу илгээсэн тусламжийн өвсийг Улаангом сумын дарга нар замаас нь хүлээн авч зарсан хэрэг гарчээ.
Энэ талаар орон нутгийн сэтгүүлч мэдээлэхдээ “Жавхлан, Баясгалан хоёр гавьяат маань "Илгээлтийн эзэн" тусламжийн аян өрнүүлж зудтай байгаа аймгуудад туслаж байгаа билээ. Энэ аянаас манай аймагт хувиарлагдсан тусламжийн өвс, тэжээл ОБГ-аар дамжиж хаваржилт хүндэрсэн сумдуудад хувиарлах байсан ч замаас нь Улаангом сумын ЗДТГ ынхан тосож авч Шинэ наадмын талбайд буулган нэг боодол өвсийг 3 мянгаар, тэжээлийг 6 мянгаар зарсан хэрэг гарлаа. Тусламжийн өвс тэжээлийг уг нь Өмнөговь, Тариалан, Өлгий, Зүүнговь, Малчин зэрэг нүүдлийн зам нь боогдож мал ихээр хорогдож байгаа сумдуудад явуулсан бол илүү үр дүнтэй байхсан. Гэвч Улаангом сумын дарга нарын сувдаг шуналын "золиос" боллоо. Ичээч” хэмээн бичжээ.
Харин энэ талаар Улаангом сумын удирдлагууд тайлбарлахдаа “Тээврийн зардал олох гэж л зарсан” гэх тайлбар өгчээ.

.jpg)
Б.Сансар
olloo.mn