09:00 цагт: Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудад зориулсан сургалт нийслэлийн иргэний танхимд болно.
09:30 цагт: Стандартчилал, хэмжил зүйн хурлын танхимд Стандартчиллын үндэсний зөвлөлийн хуралтай. Тус хурлаар Барилга, Авто тээвэр, Эрүүл мэнд тусламж үйлчилгээ, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол, Нягтлан бодох бүртгэл, Газар тариалан зэрэг салбарын стандартуудыг хэлэлцэнэ.
10:00 цагт: Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлээ өргөн барьсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал Комиссын 514 тоот танхимд болно.
11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: "Ирвэс хамгаалах сан", "АСК" , "Ногоон сэтгүүлч" байгууллагаас Тостын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зарлаж байна.
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж хууль бусаар барилга барьж байгаа асуудлаар төрийн бус байгууллагууд шуурхай хурал зарлалаа.
12:00 цагт: “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар АСЕМ-ын зочдыг хүлээн авах нисэх буудлын өргөтгөл, тохижилтын талаар “Чингис хаан” нисэх буудлын захирал Б.Бадрал, ИНЕГ-ын Төлөвлөлт зохицуулалтын хэлтсийн дарга М.Төгсбаяр, Аюулгүй байдлын газрын ерөнхий менежер Ж.Батхүү нар мэдээлэл өгнө. МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд болно.
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "218.1" хөдөлгөөнөөс МҮХАҮТ, Ажил олгогч эздийн холбоотой хамтран төгрөгийн ханш буюу Иргэний хуулийн 218.1 дүгээр заалтын биелэлтийн талаар мэдээлэл хийнэ

olloo.mn