Д.Нацагдорж хамба “Дэлхийн Буддын шашны нэрт зүтгэлтэн” боллоо
Монголын Буддын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Дацан хийдийн Хамба лам, билгүүн номч  Д.Нацагдоржид “Дэлхийн Буддын шашны нэрт зүтгэлтэн” шагналыг гардуулсан байна.

Түүний Бурхны шашны сургааль номлолыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, Бурхны шашны залуу үеийн үлгэр дуурайлал, халамжлан хүмүүжүүлэгч, манлайлагч, Бурхан багшийн сургааль номлолыг тасралтгүй он удаан жил  түгээн дэлгэрүүлсэн гавьяа зүтгэлийг нь үнэлж энэхүү шагналыг олгожээ.

“Дэлхийн Буддын Шашинтангуудын Нэрт Зүтгэлтэн" шалгаруулах ёслолын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагджээ.

Манай улсаас Монголын Буддын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Дацан хийдийн Хамба лам, билгүүн номч  Д.Нацагдорж уригдан оролцох үеэр нь Дэлхийн Буддын шашны нийгэмлэг, Дэлхийн Буддын шашны Залуучуудын холбооны дээд шагнал болох “Дэлхийн Буддын шашны нэрт зүтгэлтэн” шагналыг нь гардуулжээ.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Na hambiin nugel 2016-03-31 03:02:40
    Surguuliinhaa ohiduudiig sadar samuund uruu tatdagaa boliochee!!! Angi bolgonoos neg hoyor ohin bdag gesen shuu!!!Shar semjilsen hog
    220.238.48.196
    Мэдэгдсэн Хариулах