Хог тушаагаад, сугалаа авдаг болчихвол ч
Монголд хамгийн азтай хүн л амьдрах дээрээ тулчихаад байна. Учир нь бүх л зүйл сугалаатай болж, аз, эзээ үздэг болсон. Хямд үнэтэй орон сууцанд орохын тулд сугалаа сугална. Орон сууц хямдаар түрээслэхийн тулд бас л сугалаа сугалах шаардлагатай болсон. Улсын цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд ч бас азаа үзнэ дээ. За тэгээд, сугалаанд жаахан од муутай байвал хүүхдээ цэдэрлэгт өгнө гэдэг үхрийн эвэр дээр цас тогтоохоос ч хэцүү юм болно шүү дээ. Сүүлийн үед Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын сугалаанд монголчууд нийтээрээ оролцож, зарим нэг нь мөнгө төгрөг хожиж л байна. Тэгвэл хог тушаагаад, баримт авч, түүгээрээ сугалаанд оролцдог байвал яасан юм. Манайхан ямар сугалаанд дасаагүй, сураагүй гэх биш.
 
Дээрээс нь гадны орноос туршлага судлахыг ч сайн сурсан. Тэгвэл Тайваний хогноосоо салсан туршлагаас судлаад, Монголдоо нутагшуулбал яасан юм. Тайваний эрх баригчид нэг зальжин арга бодож олсон нь хогноосоо салах хамгийн амархан ажил болж. Тодруулбал, хог түүж тушаасан хүмүүст сугалаатай баримт олгож эхэлжээ. Улмаар сугалаагаараа мөнгө хождог болсон юм байна. Ингээд ирэхээр хүн бүр их, бага хэмжээгээр хог цуглуулж тушаагаад, сугалаагаа авдаг болж. Ингээд л Тайвань улс хогноосоо салчихсан байна.
 
Энэ туршлагыг Монголд нэвтрүүлбэл яасан юм. Гэхдээ тодорхой дүрэм, журамтай байх ёстой байх л даа. Сугалаа авах гэж байгаа иргэн гудамжны юм уу, эсвэл энд тэнд хөглөрч байгаа хогийг цэвэрлэсэн байх ёстой гэх зэргээр. Тэгэхгүй бол манайхны ихэнх нь гэр хороололд байдаг болохоор гэрийнхээ хогийг цуглуулж байгаад тушаачих байх л даа. Үүнээс сэргийлээд тодорхой журам гаргаад, хогноосоо салж яагаад болохгүй гэж. Тэртэй тэргүй манайд ажилгүй хүмүүс дүүрэн байгаа.
 
Тэгээд ч Монголын залуучууд азанд найддаг болчихсон. Фэйсбүүкээр боодол боодол мөнгөний зураг хийгээд, лайк дарвал даруй мөнгөтэй болно гээд л шуурах. Тийм зурганд итгэж, лайк дардаг залуучууд дүүрэн л байна. Эсвэл “түрийвчээ даллаад, тарни уншвал баяжина гэдэг” нэг нөхрийн лекцэнд очиж сууж, мөнгөө үрж явдаг хүмүүс ч маш олон байгаа. Үгүй бол яаж баяжиж болох вэ гэдэг ном уншаад, хэвтээд байдаг залуучууд ч их бий. Эсвэл лам, бөө дээр очоод, мөнгө олох гэсэн саад тулгараад байна, арилгаад өг гэж гүйгчид ч дүүрсэн. Ийм байхад “хог цэвэрлэж авчраад сугалаатай баримтаа ав. Тэгээд мөнгө хожоорой” гэвэл Улаанбаатар хот хэдхэн сарын дотор цэмцийх байлгүй.
 
Нэг хэсэг манай улсын өнцөг булан бүрт төмрийн хог овоолгоостой байдаг байлаа. Гэтэл хятадууд төмөр авч эхэлснээс хойш төмөр утасны өөдөс ч олдохоо больсон биз дээ. Түүнтэй адил шуудай хог туүгээд өгвөл нэг баримт өгнө. 15 хоногтоо сугалааны азтанаа тодруулж, тэдэн хүнд тийм хэмжээний мөнгө өгнө гээд зарлачихвал элдэв хог хийсээд байхгүй цэмбэгэр болох нь гарцаагүй. Үүнд эргэлзээд байх юм огт байхгүй. Ингэж л залуучуудын инээдтэй гэмээр мухар сүсэг, амар аргаар баяжих гэсэн аргыг ашиглаж, хогноосоо салахгүй бол Улаанбаатарт уут, үнс хийссээр л байх биз.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баяр 2016-03-31 03:16:18
    харин ёстой болдог санаа юм бишүү. хийх аргаа л зөв олчихвол маш хэрэгтэй санаа байна.
    103.229.121.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Badam  2016-03-31 02:59:13
    Mundag sanaa baina ene sanaag heregjuulsen hun ulsiin ih hurald ner devshine dee kkk
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах