Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх албан хаагчдын бүртгэл эхэлжээ

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний зургадугаар ээлжийн мотобуудлагын батальоны сонгон шалгаруулалтын бүртгэл эхлээд байна. Тиймээс сонгон шалгаруулалтад хамрагдах албан хаагчдын дэлгэрэнгүй бүртгэлийг 2016 оны дөрөвдүгээр сарын -ний дотор ирүүлэхийг ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газраас сануулжээ.

Сонгон шалгаруулалтад оролцох албан хаагчдад онцгой байдлын албанд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа 18-30 настай эрэгтэй байх ба биеийн өндөр 165 см ба түүнээс дээш байх, эрүүл мэндийн хувьд суурь өвчингүй, Англи хэлний дунд шатны мэдлэгтэй, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, зан суртахууны хувьд доголдолгүй, ар гэрийн зүгээс үүрэг гүйцэтгэхэд асуудалгүй байх гэсэн шалгуурыг хангасан байх ёстой ажээ.

Г.Уянга
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.