Сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хоригложээ
Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, хэрэглэхийг хориглох тухай Тэргүүлэгчдийн тогтоол гарчээ. Тогтоолд хүүхдүүд сургуулийн орчинд ухаалаг гар утас, ай падыг авчрахгүй байх бөгөөд хичээлийн бус цагаар хэрэглэж болохоор зохицуулжээ. Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд дотооддоо журам боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд сургууль, цэцэрлэгийн орчинд товчлууртай, энгийн утсыг хэрэглээнд нэвтрүүлэхээр тусгажээ.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын улсын болон хувийн сургуулиудын дунд хийсэн судалгаагаар 24783 хүүхэд буюу нийт хүүхдийн 72 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг байна. Үүнээс бага ангийн хүүхдүүдийн 30 хүртэлх хувь, дунд ангийн сурагчдын 60 хүртэлх хувь, ахлах ангийн сурагчдын 80 хүртэлх хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. 

Гар утасны хэрэглээнд донтсоноос тус дүүргээс Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиник тасагт 213 онд 38 хүүхэд үзүүлснээс 18 нь хэвтэн эмчлүүлсэн бол 2014 онд 49 хүүхэд үзүүлж, 36 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн, 2015 онд 63 хүүхэд амбулаториор үйлчлүүлсэн бол 42 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ynzaga 2022-05-05 08:09:06
    Bitii shaa
  • zochin 2016-03-30 13:02:29
    zuv demjij b/na.
    202.179.26.4
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-03-30 09:11:35
    Zow yum hiij baigaan bndaa. Mongol uls dayaraa 10 jiliin huuhduudiig uhaalag gar utas barihiiig ni horigloh heregtei. Mon utas barij ehleh nasiig ni zaa.....
    203.169.51.4
    Мэдэгдсэн Хариулах