Ой санамжийг сайжруулах 10 дасгал
1. Ой санамжаа яаж ажилладгийг мэд. Ой санамжаа хэрхэн ажилладгийг мэдэх нь сайжруулах арга замыг олоход тань тусална. Ой ухааны ажиллахтай холбоотой хvчин зvйлс нь: ой санамж, мэдээллийг буулгах, нэптэх, хураах болон хадгалах явц юм. Хvн амьдрах хугацаандаа тохиолдсон зvйл, єєрєє хvссэн зvйлээ санаатайгаар сурдаг. Шинэ мэдээлэл мэдрэхvйн ойноос богино хугацааны ой санамжинд шилжин дурсамж болж vлдэнэ. Тиймээс бид ерєнхий болон хувийн мэдээллийн арга байдаг гэж хэлж болно. Арга замаа хэрэгжvvлэхийн тулд анхаарлаа тєвлєрvvлэх хэрэгтэй.

2. Ой санамжийг тань сэргэг байлгах хэрэгслvvд бий болго. Ой санамжаа хадгалах, хєгжvvлэхийн тулд дараах зvйлсийг хийж болно. Мэдрэхvйгээр ялган салгах, оюун санаандаа тєсєєлєх, vг болон зурвас, уялдаа холбоог нь тогтоох, ангилах, давтах, дасгалжих, хэсэг болгон хуваах, ой санамжид тус бологч хvчин зvйлvvдийг сануулагч болгож хэрэглэх.

3. Єєрийгєє дэмжин, идэвхтэй бай. Ой санамж хєгжих эсэх нь дэмжиж єєдрєг байхаас шалтгаалдаг. Хvнийг дэмжиж урам хайрлахад хийж буй зvйл нь дурсамж болон vлдэг гэж анхаарлаа тєвлєрvvлдэг. Тvvнээс гадна хvнийг дэмжиж урамшуулахад тэд ємнєє зорилго тавин ажилладаг байна.

4. Амьдралын сайхныг амсаж, хvнийхээ хувьд хєгж. Таны тєрєлхийн єдєєгч болох цэнгэх, ойлгох, баяжуулах, бусадтай харилцаа тогтоох зэрэг нь ой санамжийг тань дэмжин урамшуулагч болж болох юм. Амьдралаас таашаал авахаар шийдэх нь чухал. Гэвч vvний тулд ямар ч бэрхшээлийг давж, цааш явах хэрэгтэй юм.

5. Єєртєє байгаа зvйлдээ тєвлєрєх чадвараа хєгжvvл. Ой санамжинд анхаарал чухал байдаг. Анхаарлаа тєвлєрvvлэх нь зарим зvйлээ хvссэн хугацаагаараа ой санаандаа хадгалахад нь тусална. Таны эргэн тойрон анхаарал татах элдэв зvйлээр хvрээлэгдсэн байдаг бєгєєд таны доторх анхаарууштай мэдрэмж, бодол санаа, мэдрэхvйтэй сєргєлдєж мэдэх юм. Гадаад, дотоод хvчин зvйлээс болж анхаарал сарниж, єєр тийш чиглэдэг.

6. Суpax болон амьдрах хэлбэрээ зохион байгуул. Ой санамж ер нь цэгцтэй байдаг. Ямар ч зvйлийг, хvмvvсийг, мэдээллийг эмх цэгцтэй хадгалдаг учир та ч бас эмх замбараатай санадаг. Тийм учраас та єєртєє хамаатай зvйлийг илvv хялбар санадаг. Цэгцтэй байх, эмх замбараатай байрлуулахад ч бас энэ чадвар шаардлагатай юм.

7. Эрvvл мэндээ анхаар. 30 нас хvрээд тархи, мэдрэлийн систем зэрэг биеийн бvх эрхтэнд єєрчлєлт гардаг. Мєн янз бvрийн євчин, таагvй байдал нь ой санамжинд сєргєєр нєлєєлдєг. Эрvvл мэндээ хамгаалахын тулд тєлєвлєгєє гаргах нь чухал. Vvнд чанартай хооллох, дасгал хийх, хортой бодисыг аль болох багасгах, эмчид тогтмол vзvvлэх зэрэг багтдаг. Оюун санаагаа идэвхжvvлэх, єєрийн дадсан ажлаас єєр салбараар оролдох, тодорхойлох зэрэг нь биєд дасгал сайн байдаг шиг тархи болон мэдрэлийн системд ч ашигтай юм. Зарим зvйлийг сургуульд заадаггvй. Таны vнэн сэтгэлээсээ дурлаж хийдэг ажил тань ой санамжийг тань идэвхжvvлж хєгжvvлнэ гэсэн vг юм.

8. Сэтгэлийн дарамт, ядаргаагаа тайлагтун. Сэтгэл санааны байдал, мэдрэмжvvд нь ой санамжинд сєргєєр нєлєєлдєг. Тэдгээр зvйлс нь сэтгэлд хоногшин vлдэж, бусад юмаа санахад саад болдог байна. Хvчтэй сэтгэгдэл нь эргэн тойрондоо болж байгаа зvйлст анхаарлаа тєвлєрvvлж чадахгvйд хvргэнэ. Айдас, сандрал, уур уцаар зэргийн дараа хvн дарамтанд ордог тvvнээс гарах сайн арга зам олох хэрэгтэй байдаг. Ийм чадварыг дараах аргаар бий болгож болно:

-Єєрийгєє эзэмдэж сурах
- Тайван байх, бясалгал хийх, залбирах
- Дасгал хийх

Сэтгэлийн хямрал, ядаргаанд орвол ямар муу vр дагавартай болохыг урьдчилан мэдэх

- Нийгмийн дэмжлэг
-Хямралыг дагалдан бий болдог энергийг гаргах арга замууд

9. Хєгширч байгаагаа хvлээн зєвшєєрєхийн зэрэгцээ тэмц. Бид хєгшрєх тухай болон тэр vеийг хэрхэн даван туулах тухай боддог байх хэрэгтэй. Ямар нэг зvйлийг сайн санаж байгаа нь зєвхєн настай холбоотой биш. Идэвхтэй байх тэмvvлэл, анхаарлаа тєвлєрvvлэх чадвар, хэр зэрэг нягт нямбай байх, хэр эрvvл байхтай шууд холбоотой байдаг. Мєн хєгшрєхтэй холбоотой мэдрэмжvvд ч нєлєєлдєг. Сайн сонсох, харах нь сайн санахад чухал. Хєгшрєхєд энэ хоёр хоёулаа мууддаг тул нэг бол эмчлvvлэх эсвэл нєхєн суулгах хэрэгтэй болно. Тєв мэдрэлийн систем удааширснаар анхаарал амархан сарнидаг болж, мэдээллийг хагас дутуу хvлээн авах зэрэг нь нас ахих тусам ихэсдэг. Бид vvнийг амьдралын бодит байдал болохыг нь ойлгон хvлээн авч, єєрийн хvч чадлыг дайчлан, анхаарлаа тєвлєрvvлэн, бодож сэтгэн, анхааралтай ажиглаж, єєр бусад аргыг ашигласнаар зохицуулж чадна.

10. Ой санамжаа хєгжvvлэх аргыг турших vедээ єєрєє єєртєє багш бол. Та єєрийгєє хvмvvжvvлж, дэмжиж, урагш явахад 3 чухал зvйл шаардлагатай. Зєвшєєрєх, хамгаалах, хvч чадал. Эцэст нь та єєрийн байдал, амьдралынхаа талбарт ой санамжаа сайжруулах єєрчлєлтийг хийнэ. Та vvнийгээ эрчимжvvл. Таны хувьд ой санамжаа сайжруулах арга барилын чухам аль нь vр дvнтэй, ашигтай болохыг тодорхойлж, ой ухаандаа хоосон орон зай vлдээхээс сэргийлж чадвал амжилтанд хvрэхэд тань нэмэр болно. Та энэхvv єєрчлєлтийг хийхээр оролдоход танд туршлага сууна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үнэн 2016-03-30 10:27:47
    эмх цэгц ерөнхийдөө хүнийг хүн болоход шууд нөлөөлдөг .
    202.9.41.219
    Мэдэгдсэн Хариулах