АШУИС-ийн сургалтын эмнэлэг БЗД-ийн иргэдэд нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ
Энэ эмнэлэг нь Сургалтын бааз болохын хамт Баянзүрх дүүргийн иргэдэд нэгдсэн эмнэлгийн, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АШУИС-ийн Сургалтын эмнэлгийн шав тавих ёслолд оролцохдоо хэллээ.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх сургалт дадлагажуулалтын ажлыг шинэ шатанд гаргах Их сургуулийн сургалтын эмнэлгийн шавыг тавьж,  Япон Улсын Засгийн газрын 140 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барих гэж байна гэж Ерөнхий сайд тэмдэглээд Монгол хүний эрүүл мэнд, эмч, эмнэлгийн ажилтныг бэлтгэх буянтай үйлсэд хамтарч буй Японы Засгийн газар, Элчин сайд ноён Такэнори Шимизү болон Японы Жайка (JICA) байгууллагын удирдлагуудад талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газраас Их сургуулийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, ажиллах боловсон хүчнийг сургах, давтан бэлтгэх ажлыг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэн ажиллах болно. Мөн энэ чиглэлээр манай их сургуулийн эрдэмтэн профессорууд ч идэвх санаачилгатай, манлайлан ажиллахыг хүсээд 2018 оноос ийм сайхан эмнэлэгт ажиллах бололцоо бүрдэнэ гэдгийг хэлж байлаа.

Их сургуулийн сургалтын эмнэлэг ашиглалтанд орсноор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнууд, тус сургуулийн төгсөгчид, салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн эмнэлзүйн ур чадвар сайжирч, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирна. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнийг эх орондоо эмчлэх бүрэн боломжийг бий болгож, өндөр түвшний оношилгоо эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэн эмнэлзүй, био-анагаахын судалгаанууд цогцоор хийгдсэнээр олон улсын түвшинд тавигдах эрдэм судлалын ажлын чанарын түвшин сайжирна гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • rtgert 2016-03-30 09:43:32
    ene salbaraar denduu show hiih umaa
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах