УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг эрүүгийн хэрэгт татан, таслан сэргийлэх арга хэмжээ аваад 10 гаруй хонож байна.Түүнийг “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын хэрэгт холбогдуулан ШШГЕГ харьяа хорих 461 ангид сэжигтнээр цагдан хорьсон билээ.
Г.Түвшинжаргалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.4, 1661.3 зүйл ангиар ял сонсгож яллагдагчаар татсан бөгөөд яллагдагчийн хувийн байдлыг харгалзан цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хяналтын прокурорт хүргүүлжээ.
Тэгвэл ЦЕГ-ын хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлжээ. Ингээд шүүхээс батлан даалтад гаргахаар шийдвэрлэж, байцаалтын ажиллагааг гадуур үргэлжлүүлэхээр болсон байна.

Б.Сансар
olloo.mn