Эв нэгдлийн цуглаан болно
09:00 цагт: Монголын эдийн засгийн чуулганы нээлт болно. /Төрийн ордон-Их танхимд/

09:30 цагт: Монголын Хуульчдын холбооноос “Өмгөөллийн нөхөрлөлийн /фирмийн/ хөгжлийн асуудал” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод зохион байгуулна.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын улаан загалмай нийгэмлэгээс зудын үед үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Австрали Улсын Элчин Сайд ноён Жон Лангтри сонин, сэтгүүлийн /телевиз, радиогоос бусад/ төлөөлөгчдийг Шангри Ла зочид буудалд болох хэвлэлийн бага хуралд урьж байна.

11:00 цагт: Эрх чөлөөний талбайд болох Эв нэгдлийн цуглаанд МоАХ, Жудагт Монгол хөдөлгөөнөөс гадна 50 гаруй төрийн бус байгууллага, хөдөлгөөнийхөн оролцоно.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Иргэдийн шударга шүүх ТББ-ийн дэргэдэх Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн холбооноос нэг өдрийн зээл буюу мөнгө хүүлэгчдийн талаар ноцтой баримт дэлгэнэ.

11:15 цагт: Японы ЗГ-ын буцалтгүй тусламжаар баригдах АШУҮИС-ийн Cургалтын эмнэлгийн шав тавих ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Т.Шимизү оролцоно. /Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд/

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголоо аврах иргэний эвсэл ТББ-аас нийгэмд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.

11:40 цагт: "Улаанбаатарын хавар”-ын баярыг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар нийслэлийн Ардчилсан намын байранд / Барилгачдын талбай, Макс таурын ард Хийморь цогцолбор хотхон / хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  Ардчилсан хувьсгалын анхдагчийн зөвлөлөөс Ардчиллын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Дугуй заал” клубээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

14:00 цагт: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИНЕГ-т ажиллаж, агаарын ажиглалтын систем шинэ шатанд гарсны нээлтэд оролцоно. Сэтгүүлчдийг авч явах автобус Соёлын төв өргөөний хойноос 13 цагт /яг цагтаа/ хөдөлнө.

16:00 цагт: "Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицол ба ургамлын тоосны харшил" сэдэвт Олон Улсын хурал Corporate and Convention Center, Event Hall-д болно.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.